Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн шилдэг тамирчинд Монгол залуу тэргүүлж байна

Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг олимпын бус спортын төрлүүдийн дунд болдог worldgames наадамд Монголын тамирчин тэргүүлж байна.

Сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга Г.Наранбат worldgames -ийн 2013 оны дэлхийн шилдэг тамирчинд нэр дэвшээд байгаа юм. Манай тамирчин Ази тивээс ганцаараа АНУ, Герман, Франц, Беларус, Швейцар, ОХУ, Мексик, Белги улсуудын байт харваа, уран сайхны гимнастик, пауэрлифтинг, дугуйт тэшүүр зэрэг спортын тамирчидтай өрсөлдөж байгаа юм. http://worldgames.org/ цахим хуудсаар санал асуулга явуулж байгаа бөгөөд энэ сарын 31 хүртэл буюу цагаан сарын шиний 1 хүртэл үргэлжлэх юм байна. Тиймээс бид дэлхийн шилдэг тамирчинтай болохын тулд Монгол хүн бүр өдөр бүр саналаа өгөхийг уриалж байна.

Санал асуулгын эхний дүн 1 сарын 14-нд гарахад 3112 саналтайгаар манай тамирчин тэргүүлж явсан. Өнөөдөр хоёр дахь удаагаа явцын дүн танилцуулахад манай тамирчин Г.Наранбат 7389 саналтайгаар тэргүүлсэн хэвээр байна. Түүний ард worldgames-ийн дөрвөн алтан медальтай Германы тамирчин Марсел Хасмаер 1300 орчим санал дутуутай удаалж байгаа юм.
Дүрстэй мэдээллийг http://www.youtube.com/watch?v=Jdcn-7rf3SA&feature=youtu.be эндээс үзээрэй

0 Сэтгэгдэл
yaj sanalaa ogoh ym bee
cood luck
tegeed iaj sanalaa ogoh ve
Хамгийн их уншсан