УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 25, 26 буюу хагас, бүтэн сайн өдрүүдийн аль нэгэнд Сүхбаатар аймагтаа уулзалт үдэшлэг хийж нутгийн залуустайгаа нэгэн өдрийг өнгөрөөх нь ээ. Монголдоо л хөрөнгө чинээгээрээ хэнийг ч дагуулахгүй эрхэм гишүүнийг Харангын Лхагваа, Шар айргийн Ганхүү, On & Off-ийн Ононбат нар дагаж явах нь гэнэ шүү. 20-30 мянган төргөгийг такстай үдэшлэгийн орлогоор хүүхдийн эсвэл ахмад гоё арга хэмжээ хийх тухайгаа фэйсбүүк хуудсандаа дурджээ. Өглөө нь Шилийн богдод мөргөж орой нь үдэшлэг зохиох энэ арга хэмжээнд нутгийн залуус дуу нэгтэй дэмжиж байгаагаа ч илэрхийлэх юм билээ. Гэхдээ эрхэм гишүүний анхааруулснаар "Бүр тийм сүртэй биш шүү, бид дундаа ганц банзан гитартай л очно, зүгээр ярилцаж сууж болох юм, 2-3 дуу дуулна" гэсэн зурвас ч байна.