УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Барак Обама чинь харь гаригийнхны утсан хүүхэлдэй гэнэ
amerikiig biznesiin byleglelyyd bolon ewrein byleg ydirddag.ilyydel bolhoor ted dain hiideg.ted hezee ch bidnii tuluu dyygarahgyi
Тагнуулын төв газрын ажилтан байсан Эдвард Сноудений олонд дэлгэсэн баримт бичгүүд нь Нацист-харь гаригийнхан АНУ-г удирдаж байна гэдгийг баталлаа хэмээн Ираны төрийн мэдээллийн Fars агентлаг дамжууллаа.
Эдвард Сноудений дэлгээд байгаа тагнуулын программыг америкийн засгийн газар ч боловсруулж чадахгүй. Тэгэхээр бүр 1945 онд хариас ирж Цагаан ордныг эзэлж авсан харь гаригийнхан л америкийн эрх баригчдын ард байж үүнийг боловсруулж байгаа гэж ираны мэдээллийн агентлаг дамжуулсныг сэтгүүлч Кейтлин Фоссетта Foreign Policy блогтоо бичжээ.
Ираны төрийн мэдээллийн Fars агентлаг энэ мэдээлэлдээ Whatdoesitmean.com сайтад гарсан материалыг ашигласан гэсэн байна. Нөгөө талаар өгүүлэл бичигч ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений оросуудад өгсөн материалыг эх сурвалж болгосноо дурджээ.
Энд дурдсанаар бол харь гаригийнхны засгийн газар нь Невадад байдаг гэнэ. Тэдний гол зорилго нь манай дэлхий дээр өөрсдийн ноёрхлоо тогтоох, өөрсдийн байгаагаа нууцлахын тулд тэр программуудыг боловсруулсан гэж энд бичжээ.
“Энэ бүхэн ямар ч яриа, маргаангүйгээр тэдний байгааг баталж байна” гэж The Washington Post сонин иш татсан байна.
Харь гаригийн “Өндөр цагаан” зочид 1954 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауртай хэлэлцээр хийж АНУ-г, бүх дэлхийг удирдах нууц дэглэм байгуулах тухай тохиролцсон гэнэ. Тэд бүр өнгөрсөн зууны 30-аад оноос ирж нацист германы ард байж Адольф Гитлерийг нууц техник боловсруулахад нь тусалж байсан гэнэ.
Энэ өгүүлэлд харь гаригийн “Өндөр цагаан”-уудын тусламжтайгаар фашист германы усан доогуур шумбагч 57 байснаа 1163 болтол нэмэгдсэн гэжээ. Гэхдээ The Washington Post- ын сэтгүүлч гариг хооронд аялдаг харь гаригийнханд гитлерийн германых шиг усан доогуур шумбагч яагаад хэрэгтэй болсон тухай дурдаагүй байна.
“Сноудений үг”-ээр бол өнөөдөр АНУ-д хоёр засгийн газар байгаа гэнэ. Нэг нь ард түмний сонгосон, нөгөө нь түүний ард сүүдэрт байж далдаас удирдаж байгаа нууц Засгийн газар.
АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама бол харь гаригийнхны утсан хүүхэлдэй болохоор америкийн засгийн газарт энэ харь гаригийн дэглэмийг эсэргүүцсэн фракц ч бий болсон гэнэ. “Цагаан өндөр”-үүд бас цаашаа харь гаригийн өөр хүмүүстэй холбоотой болохоор “Нууц дэглэм”-ийг эсэргүүцэгчдийн хувьд тун аюултай гэж энд бичжээ.
“Холбооны Аюулгүй байдлын газрын илтгэл” гэдэгт нь харийнхан өөрсдийгөө энд ирснийг нууцлахын тулд өнөөдөр дэлхий даяар электрон ажиглалтын систем бий болгосон гэснийг иш татсан байна. “Сноудений баримт бичиг”-т ч бас харийнхан дэлхий даяар ноёрхлоо тогтоох төлөвлөгөөтэй байгаа гэдгийг бичсэн байна гэнэ.
Энэ бүхнийг Канадын Батлан хамгаалахын сайд байсан Пол Хеллиерийн ярилцлага баталж байгаа юм байх. Хүйтэн дайны үед Канадын зэвсэгт хүчнийг удирдаж байсан экс сайдынхаар бол харь гаригийнхан манай дэлхий дээр мянган жил болж байгаа, өнөөдөр ч бидний дунд байсаар байгаа гэнэ.
“Тэдний байгааг би мэдэж байна. Үнэн хэрэгтээ эд манай дэлхийд ирээд мянган жил болж байгаа. Хүйтэн дайны үед, 1961 онд харь гаригийн 50 орчим хөлөг ЗХУ, өмнөд Европ дээгүүр нисэлдсэн. Холбоотны дээд командлал түгшүүр зарлахад тэд хойд туйл руу нисч нуугдсан юм. Бид гурван жилийн турш мөрдөн шалгаад харь гаригийн дөрвөн ч төрлийн хүн манай дэлхийд ирснийг тогтоосон” гэж экс сайд батлан ярьжээ.
Тэр бас “Янз бүрийн эх сурвалжаас авсан сүүлийн мэдээллээр манай дэлхийд харь гаригийн 80 гаруй төрлийн хүн байна. Тэдний зарим нь бидэнтэй адил болохоор зүгээр л гудамжаар бидэнтэй зэрэгцээд явж байдаг” гэж телевизийн SophieCo хөтөлбөрөөр өнгөрсөн оны сүүлчээр ярьсан юм.
“Бидний Нордичийн Блондин, “Өндөр цагаан” гэж нэрлэсэн харийнхан Невада дахь АНУ-ын агаарын цэргийн хүчинд ажиллаж байгаа. Тэднийг гаднаас нь хараад хэн ч Даниас юм уу, өөр нэг улсаас ирсэн хүн л гэж бодно. эмэгтэйчүүд нь заримдаа гэлэнмаагийн хувцас өмсөөд Лас-Вегасын гудамжаар яван дэлгүүрээр үйлчлүүлдэг. Тэднийг хэн ч ялгаж мэддэггүй” гэж Канадын Батлан хамгаалахын экс сайд ярьсан байна.
Түүнийхээр бол одоо бас дэлхийд “намхан саарал” харийнхан бас ирсэн гэнэ. Энэ бол зураг кинонд бидний дүрслээд байдаг жартгар нүд, том толгойтой нарийн хөл гартай намхан нөхөд.
Хеллиер энэ мэдэгдлээ Эдвард Сноудений тараасан баримт бичгүүдтэй холбоотой гээд байгаа юм.
АНУ-ын Тагнуулын төв газрын нууц ажилтан байсан Эдвард Сноуден америкийн төрийн нууцтай холбоотой баримт бичгүүдийг авч хэвлэлүүдэд тараасан юм.

0 Сэтгэгдэл
2015.12.08