Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
БАГШ АА, ЦЭЦЭРЛЭГ ЦЭРГИЙН АНГИ БИШ ШҮҮ

Амьдрал дээр цэцэрлэгийн багш нар өдрийн турш баахан балчир үрстэй завсар зайгүй ажилладаг гэсэн ойлголт хүн бүрт бий. Тэд хүүхдийг зөвхөн асарч хамгаалах бус чадвар, дадал эзэмшүүлэх, оюун ухааныг нь тэлэх, бусдын дунд биеэ авч явахад нь туслах гээд хүн болгон төлөвших эхний шат нь болдог хэмээн хүндлэгдэх эрхтэй. Гэвч цэцэрлэгийн багш нар төр засгийн бодлогын алдаанд хамгийн их нэрвэгддэг хүмүүс нь бид, тэгсэн хэрнээ хамгийн бага цалин хөлс авдаг хэмээн  гомдоллох моод хэдэн жилийн өмнөөс бий болсон. Үүнд үнэний хувь бий. Нэг багшид ногдох хүүхэд аль хэдийнэ норм хэмжээнээсээ гурав дахин давчихсан гээд тэднийг өмөөрч болох ч дуугуй өнгөрч боломгүй асуудлууд ар араасаа ундраад болдоггүй. Эцэг, эхчүүдийн гомдол ч тасрахгүй нь.
Манай хүүхдийг элэгдсэн, алгадсан, загнасан байна, тэнэг, мангар чи юу ч сурахгүй гэж хэл амаар доромжилсон гэх гомдол өдрөөс өдөрт нэмэгдэх болж. Сүүлдээ бүр үймүүлж, сахилгагүйтсэн хүүхдүүдийг ор дэрээ хураадаг жижигхэн харанхуй өрөөндөө тусгаарладаг гэх нь сонсдов. Ингэхэд цэцэрлэгийн багш нар үнэхээр хүүхдүүдээ зоддог гэж үү. Мэдээж цэцэрлэгийн багштай уулзаж энэ талаар яриа өрнүүлэх юм бол “Яалаа гэж бид хүүхэд зодох юм. Бид хүүхдэд хайртай тулдаа л цалин багатай ч гэсэн энэхүү ажлаа хийгээд л явж байна. Нэг багшид ногдох хүүхдийн тоо олон байгаагаас шалтгаалан бид чинь хүүхэд бүртэй ажиллаж чадахгүй байна. Энэ бол бидний буруу биш. Сургуулийн өмнөх боловсролыг үнэлэх эцэг, эхийн боловсрол тааруу байгаагаас иймэрхүү яриа гардаг” гэж өөрсдийгөө өмөөрөх нь ойлгомжтой. Тэгээд ч “Тийм ээ, бид зоддог” гэж хэлэх зүрх зоригтой багш өнөөдөртөө алга. Харин гомдоллож буй хэдий ч хүүхдээ цэцэрлэгээс нь хасчих вий гэсэн айдастай байгаа эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ явдаг цэцэрлэг, нэр усаа нууцлахыг хүсч байлаа. Ингээд өөрт тохиолдсон болон зарим эцэг, эхийн гомдлын талаар элдэв хачиргүйгээр хүргэе.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд нэг танилынхаа хүүхдийг өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд, тарахаар нь авч ээж, аавыг нь ажлаас нь иртэл түр хардаг байв. Хүүхдийнхээ тоглоомыг нь гаргаж өгөөд “Чи цэцэрлэгийн багш шүү. Хүүхдүүдээ тоглуулж байгаад хоолыг нь өгөөд унтуулаарай” гээд хөөрхөн гэгч нь аргал­чихна. Гэтэл хачин жигтэй орилж, хашгичаад хэдэн бам­баруушаа зодож гарлаа. Тэгснээ “Дуугуй байцгаа. Толгой өвдөөд байна. Хөөе Цэцгээ үгэнд орохгүй бол үсэртэл чинь алгадана шүү. Ёооё, толгой, толгой.  Чимээгүй байх арга тал байна уу. Хөөе асрагчаа надад кофе хийгээд ир дээ” гэх нь өөрийн эрхгүй анхаарал татах нь тэр. Тэгээд “Чи яагаад бамбаруушаа зодоод байгаа юм бэ. Болохгүй шүү дээ” гэвэл “Манай багш угаасаа ингэдэг шүү дээ. Би багшийгаа л дуурайж байна” гэлээ. Эцэг, эхэд нь энэ талаар дуулгавал гэртээ ч гэсэн тэгж тоглодог. Багш нь их ааштай юм шиг байгаа юм. Заримдаа багш миний нуруу руу цохьсон. Маргаашаас цэцэрлэгтээ явахгүй гэдэг. Олон хүүхэдтэй ажилладаг болохоор багш нар их уур уцаартай болчихдог байх гэв. Мэдээж дөрвөн настай хүүхэд энэ бүгдийг зохиож ярихгүй нь лавтай. Тэгэхээр багш нар нь хүүхдүүдэд хэрхэн үлгэр дуурайл үзүүлдэг нь дээрх жишээнээс тодорхой харагдаж буй. Ингээд цааш хөөгөөд үзвэл олон жишээг дурьдаж болно.
Саяхан дээд сургуульд хамт сурдаг байсан хүүхэнтэйгээ таартал “Энэ цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийнхээ хувьд амьд мангаа бол­чихож. Манай хүүхэд ойрд цэ­цэрлэгтээ явахгүй гээд уйлаад болдоггүй. Нэг удаа ажлаасаа эртхэн тараад хүүхдээ цэцэрлэгээс нь авчихъя гээд очтол ангидаа байдаггүй. Гайхаад багшаас нь хүүхдээ асуусан чинь нүүр нь улайснаа мухрын жижигхэн харанхуй өрөөнөөс гаргаад ирдэг байгаа. Тэгээд хэнэг ч үгүй үймүүлээд байхаар нь шийтгэсэн хэрэг гэж тайлбарласан. Хүүхдийг хар багаас нь ингэж тамлаж болохгүй биз дээ. Муу найз нь хэнд хандахаа мэдэхгүй явна. Хэлдэг газар нь хэлчих юм бол хүүгээ цэцэрлэггүй болгочихно” хэмээн ихэд бухимдангүй ярив.
За, тэгээд багш нарын хувьд хүүхдүүдээ алгадах, элгэдэх нь ч энүүхэнд болсон юм шиг байна. Бас нэгэн ноцтой гэмээр жишээ дурдъя. Хүүхэд бүр цэцэрлэгийн насандаа томоогүй байдаг нь байгалийн хууль гэлтэй. Гэтэл сахилгагүйтснийх нь төлөө нэгэн жаалыг хоёр гарыг нь скочдож байгаад харанхуй өрөөнд хорьсон байна гэвэл та итгэх үү. Тэр ч бүү хэл өнөөх хүү амаараа гарынхаа скочийг тайлах гэснийхээ төлөө ардаа хүлүүлж өнөөх ор хураадаг харанхуй өрөөнд нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Энэ мэт жишээ дурдаад байвал олон. Үнэндээ олны үг ортой гэдэгчлэн цэцэрлэгүүд 1.8-5 настай хүүхдүүдийн хувьд саатуулах газар л болон хувирчихсан юм биш үү.  Тэгэхээр цэцэрлэгийн багш нарыг  багш биш харгалзагч гэж нэрлэвэл яасан юм бэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан