Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сочигийн олимпыг хамгаалахад FBI тусална

Удахгүй болох гэж буй Сочигийн өвлийн олимпын наадмын аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд туслахаар АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо (ХТМТ) хэдэн арван албан хаагчаа ОХУ руу илгээж байна.

"20 орчим тагнуулч болон бусад албан хаагчийг Москва руу илгээнэ. 10 гаруй албан хаагчаа ирэх сарын 7-23-нд өвлийн олимпын наадмыг зохион байгуулах Хар тэнгисийн эргийн амралт сувиллын Сочи хотод байрлуулна" гэж ХТМТ-ны захирал Жеймс Корни хэллээ. Мөн түүний хэлснээр, албан хаагчдын зарим нь Сочид хэдийнээ очжээ.
"Аливаа олимпын наадмын аюулгүй байдлыг сахиулна гэдэг асар том ажил" гэж тэрбээр хэлэв.
Манай агентлаг ОХУ-д туслах ч энэ олимпын наадмын аюулгүй байдлыг хангах нь эцэстээ Москвагийн үүрэг гэж ХТМТ-ны тэргүүн хэлээд, ОХУ олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Өнгөрсөн сард Оросын Волгоград хотын галт тэрэгний төв буудал болон троллейбусанд амиа золиослогч хоёр этгээд халдлага үйлдсэний улмаас 34 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсаны дараа Сочид аюулгүй байдлыг чангатгаж эхэлсэн юм. Волгоград нь Сочигоос 630 км-ын зайтай байдаг.
Волгоградын халдлагуудын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй ч Умард Кавказын бүс нутгийн босогчид үйлдсэн байж болзошгүй гэж Оросын тусгай албаныхан үзэж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан