Загвар өмсөгч Миранда Керр Алтан бөмбөрцгийн шагнал гардуулах ёслолд оролцоогүй ч тус ёслолын дараа "InStyle", "Warner Bros"-оос зохион байгуулсан үдэшлэгт хүрэлцэн ирж, олны хамаг анхаарлыг өөр дээрээ татаж чаджээ. Түүний өмссөн "Pucci"-гийн даашинз ил задгай ч гэсэн Виктория Секретсийн сахиусан тэнгэр байсан загвар өмсөгч бүсгүйн гоо сайхныг нууц зүйлгүй гаргаж чаджээ.
Улаан хивсний ёслолын хамгийн алдартай даашинз гэгддэг Элизабет Харлигийн өмсч байсан Версачегийн сүлбээр зүүтэй даашинзыг санагдуулам энэ гоёл нь Миранда Керрийн гоолиг биеийг тодотгосноороо үдэшлэгт цугларсан зочдын нүдийг унагаж байжээ. Уг үдэшлэг дээр Миранда Керрийн салсан нөхөр Орланд Блум мөн байсан бөгөөд тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ.