Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын заан Д.Рагчаа түрүүллээ

Монгол Улсын ардчилсан Шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд  улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх, улсын гарьд Д.Рагчаа түрүүлэн, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна.

Улсын заан Д.Рагчаа Үндсэн хуулийн ойн  барилдаанд анх удаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба 2010 онд цэргийн хурц арслан цолтой байхдаа төрийн тулгуур хуулийн ойн барилдаанд түрүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
ERGUU
Хамгийн их уншсан