Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давтлага багшийн далд бизнес

Манай багш давтлага өгнө гэсэн төлбөр нь 10 мянган төгрөг хэмээн дунд сургуулийн есдүгээр анги төгсөх хүүхэд эцэг эхээсээ мөнгө нэхнэ. Гэтэл хүүхэд өөрөө төдийлэн шамдахгүй багш ч суувал сууна биз би л мөнгийг нь авсан бол болоо гэсэн янзтайгаар хандсанаар эцэг эх л дэмий мөнгө төлөөд хохирдог. Хүүхдэд нэмэр болсон зүйлгүй нөгөө хүүхэд нь 10 дугаар ангидаа элсэн орж чадалгүй улаан шугамын доогуур орсон гээд л хасагдчихдаг. Эцэг эх төлбөр¬тэй давтлага энэ тэр аваад байсан яахаараа ийм болчихдог юм бэ? Гээд л бухимдаад өнгөрдөг. Хэрвээ хүүхдийг нэгэнт улаан шугамын доор жагсана, сурлага муутайг нь мэдсээр байж давтлага ав гээд байдаг нь үнэндээ багш нарын боловсролын ард нуун далдалсан бизнесийн нэг л хэлбэр гээд хэлчихвэл буруудахгүй.  
Хичээл эхлэхэд багш нар хэдэн хүүхдээ бодоод долоо хоногт хэдэн цагаар хэрхэн давтлага өгөх вэ гэсэн хуваариа гаргаж эцэг, эх, сурагчиддаа танилцуулдаг. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад давтлагад суу эсвээс дүнг чинь гаргахгүй гэж шахалт үзүүлэх нь ч бий. Заах ёстой хичээлээ л ёсоор заачихвал төлбөртэй давт¬лага гэж заавал яагаад байдаг юм бол гэдэг асуудал үүнээс урган гарч байгаа юм. Хөтөлбөрт заасн хичээлийн хуваарьс цаг, хичээлийн үед оромдож, орхигдуулчихаад ихэнх сурагчид нь хичээлээ гүйцэхгүй дараагийн бүлэг сэдвийг нь ойлгохгүй болоод ирэхээр давтлага өгч “буян” үйлддэг багш нар ч бий болж байна. Төлбөртэй давтлагад хамрагдалгүйгээр дунд сургуульд эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан төгсөх шалгалтаа амжилттай өгч чадах байсан уу гэсэн асуултад их сургуульд элссэн оюутнуудын 55.5 хувь нь боломжтой байсан,23.5 хувь нь боломжтой байх байсан, 12.1 хувь нь боломжгүй байсан байх гэсэн хариулт өгсөн байгаа юм. Тэгэхээр давтлагад хамрагдсан хүүх¬дүүд багшаасаа төдийлэн илүү мэдлэг олж аваагүй гэдгээ илэрхийлсэн байгаа юм.
Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн судалгаагаар төлбөртэй давтлага дамжааны асуудал нь дэлхийн олон оронд байдгийн адилаар нуугдмал үйлдвэрлэл болтлоо өргөжиж, багшийн ёс зүй алдагдах, авлигад өртөх үндэс суурь болж, нийгмийн сэтгэл зүйд ч хортойгоор нөлөөлж болохуйц болж гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байна. Учир нь төлбөртэй давтлага дамжаанд хамрагдсан хүүхдүүд хамгийн багаар тооцоход боловсролын төсвийн урсгал зардлын 3.1-3.7 хувьтай тэнцэх мөнгийг багшдаа өгсөн байна.
Дунд сургуулийн багш нар ихэвчлэн сурлагаар хоцрогдож байгаа сурагчид төлбөртэй давтлага авахыг санал болгодог бөгөөд энэ нь гэр бүлийн төсөвт ч тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдаг аж. Их дээд сургуульд элсэхийн тулд  төлбөртэй давтлага авах л шаардлагатай хэмээн хүүхдүүд үзэж байгаа нь дунд сургуулийн багш нарын бизнесийг цэцэглүүлж, бас нэр хүндийг нь ч унагаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд хотод хүүх¬дээ багтааж шингээж чадахгүй, ачааллаа даахгүй болсон сургууль хэт олширсон бол хөдөөд багшийн дутагдалд орж, бага, дунд боловсролын тогтолцоо үндсэндээ хэцүү байдалд ороод байгаа нь нууц биш. Үүнээс нь болоод хүүхэд л хохирч, дээд сургуульд зөв бичгийн наад захын дүрмээ мэддэггүй, цээжээр тоо бодож чаддаггүй хүүхдүүд элссээр байгаа. Мэдээж дээд сургуулийн багш нар зөв бичгийн дүрэм заагаад суудаггүй учраас ажлын байран дээр гараад бусдад хүндрэл учруулдаг хүмүүс олон болжээ. Энэ бүхэн зөвхөн дунд сургуулийн багш, нартай холбоотой байгаа юм. Багш нар хүүхдийн зөвхөн боловсрол гэлтгүй ар гэрт нь ч анхаарал хандуулдаг байсан бол өнөөдөр эцэг эх нь л анхаарал тавих ёстой гэсэн сэтгэ¬лээр ханддаг болсон. Мөн багшийн цалин бага гэсэн нэрийн дор багш нарын нууцхан бизнес цэцэглэсээр байгааг ч үгүйсгэх аргагүй. Тийм л хүүхдийг үнэн сэтгэлээсээ бодоод давтлага өгөх гээд байгаа юм бол аль болох чанарыг эрхэмэлэн заасан зүйлээ эргээд шалгаад өөртөө бас хааяа ч гэсэн дүн тавьчихмаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан