Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Оддын гэр бүлд ч асуудал бий


Одоо хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй жүжигчин Дрью Бэрримор ээжтэйгээ тангараг тасраад олон жил болж байна. Тэрээр бүр 15 настай байхдаа ээжээсээ холдсон юм. Учир нь, түүний ээж Жэйд охиноо долоон настайгаас нь шөнийн клубт дагуулж ордог байсан нь Дрьюг багаасаа архи, хар тамхинд донтоход хүргэсэн юм. Тийм ч учраас Дрью өөрөө ээжээсээ холдсон бөгөөд тэдний харилцаа бол амьдралынх нь хамгийн хүнд асуудал гэж ярьсан байдаг.

Бионсе аав Мэтьютэйгээ 2011 оныг хүртэл гайхалтай ойр дотно харилцаатай, үлгэр жишээ аав охин байсан. Энэ хүртэл аав нь түүний менежер байв. Гэтэл Бионсе нэг л өдөр аавыгаа гэнэт халсан юм. Энэ нь Мэтью эхнэрийгээ буюу Бионсегийн ээжийг араар нь тавьсныг мэдсэнээс болсон гэж хэвлэлүүд бичдэг. Бионсегийн эцэг эх энэ явдлаас жилийн дараа гэр бүлээ цуцлуулсан.

“Орчин үеийн гэр бүл” киноны залуу од Ариель Винтер хэдийгээр 15-хан настай ч гэр бүл дотроо хангалттай том хэмжээний хагаралтай учирчээ. Тэрээр ээжтэйгээ ширүүхэн маргалдаж муудалцсаны дараа эгчтэйгээ амьдрахаар гэрээсээ явсан бөгөөд эгч нь түүний хууль ёсны асран хамгаалагч болжээ. Харин ээж нь түүнийг эргээд өөрийн асрамжинд авахын тулд шүүхэд хандаад байгаа.

Жүжигчин Женнифер Анистон ээж Нэнсигээсээ бүр мөсөн харилцаагаа тасалж, Брэд Питтэй хуримаа хийж байхдаа хүртэл уриагүй гэдэг. Энэ бүхэн хатагтай Нэнси охиныхоо хамаг нууцыг дэлгэсэн ном бичсэнээс болсон юм.

Дуучин Бритни Спирс алдар нэрд гарсны дараа ээжтэйгээ ихээхэн маргалддаг байсныг түүний фэнүүд санаж байгаа.Тэдний таагүй харилцаа Бритнигийн дүү Жэми Лин жирэмсэн болсон тухай эгчдээ хэлэхээс өмнө хэвлэлд дэлгэсэн явдлаас болсон юм. 2007 оны үед тэдний гэр бүлийн харилцаа маш хүйтэн байсан боловч одоо эргээд хэвэндээ оржээ.

Анжелина Жоли эцэг Жон Войттойгоо бараг 10 жил үг дуугараагүй гэдэг. Учир нь түүний эцэг, жүжигчин Жон Войт охиноо “оюун санааны ноцтой асуудалтай” гэж 2002 онд зарласан нь Жолиг эцгээ уучилж чадахгүйд хүрсэн. Жон Войт алдаагаа ухаарч, охиноосоо хэд хэдэн удаа уучлал гуйсны дараа тэд саяхнаас харилцаа нь сайжирч Брэд Питтийн кинонд нээлтэнд аавыгаа урьсан билээ.

Линдсей Лохан аавыгаа олны өмнө хангалттай буруутгадаг. Түүний аав хар тамхи, архинд мансууран донтдог, бас ээжийг нь хуурдаг гээд энэ бүхнийг хэвлэлээр дэлгэсний дараа тэд хэдэн жил холбоогүй байгаа юм.

Алдарт рэппер Эминем ээж Деббитэйгээ маш муу харилцаатай байдаг. Үүнийгээ ч хэд хэдэн дуундаа өгүүлсэн байдаг. Рэппер ээжийгээ хар тамхи хэрэглэдэг, өөрийнх нь хэдэн сая доллараас авахыг хүсдэг хэмээн буруутгадаг бөгөөд ээж нь ч зүгээр суугаагүй хүүгийнхээ эсрэг шүүхэд хандсан юм.

Дэлхийн супер од Мадоннагийн ах Энтони орон гэргүй бас архинаас хамааралтай амьдардаг. Гэвч түүнд саятан дүү нь нэг зоосны тусламж үзүүлэхээр муу харилцаатай гэнэ.

Жүжигчин Алек Балдвин 2007 онд охин Ирланддаа ууртайгаар дуут мессеж үлдээсэн нь хэвлэлд дэлгэгдэж, жүжигчнийг олны өмнө уучлал гуйхад хүргэсэн юм. Тэрээр 11 настай охиноо “бодлогогүй жижигхэн гахай” хэмээн дуудсан нь олны дургүйцлийг төрүүлсэн.

“Гэртээ ганцаараа”-гийн од Маколай Калкин 15 насандаа эцэг эхээсээ холбоо тасалсан юм. Учир нь, түүний эцэг эх гэр бүлээ цуцлуулах гэж байхдаа хүүгийнхээ мөнгийг хэн нь авах вэ гэж маргалдаж байсан юм. Түүнээс хойш Калкин аавтайгаа хэзээ ч холбоо тогтоогоогүй ажээ.  

Жүжигчин Жулия Робертсын ах Эрик уг нь түүнийг кино ертөнцөд хөл тавихад нь тусласан. Хоёулаа жүжигчин ах дүү хоёр харин Жулия Робертсыг алдар нэртэй болсны дараа таарахаа байж, холджээ. Харин Жулия Робертс ээж болсноосоо хойш ахтайгаа эргэн холбогдож эхэлсэн байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан