Шоу бизнесийн ертөнцийн хамгийн алдартай продьюсеруудын нэг Саймон Ковелл удахгүй мэндлэх хүүдээ өөрийнхөө нэрийг өгөх гэнэ. Түүний сүйт бүсгүй Лорен ирэх сард амаржих гэж байгаа юм. Саймон, Лорен хоёрын хувьд хамгийн сайхан нэрийг Саймон гэж боддог учраас хүүдээ энэ нэрийг өгөхөөр шийдсэн гэнэ. Гэхдээ мэдээж том, жижиг хоёр Саймоныг ялгах үүднээс Саймон Ковел Жуниор буюу Бага Саймон Ковелл гэсэн нэр хайрлах ажээ.
54 нас хүртлээ гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэдтэй болоогүй Саймон эцэст нь найзынхаа эхнэр Лорентой хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хүүхэдтэй болсон юм. Хэдийгээр тэрээр өдийг хүртэл хүүхэдтэй болохоор зориглоогүй авч Лорен бие давхар болсныг баяртайгаар хүлээн авчээ.
Хөл хүнд сүйт бүсгүйгээ Барбадост амрааж яваа Саймон ирэх сард шинэ хүүхдээ Нью-Йоркт өлгийдөн авах гэнэ.