Пеньян хотноо айлчлан Ким Чен Унд төрсөн өдрийн баяр хүргэн дуулж дуулиан тарьсан Родман уучлал гуйжээ. Хойд Солонгосчууд тагнуул хийсэн гэж буруутган 15 жил засан хүмүүжүүлэх ажил хийх шийтгэл ногдуулсан Америкийн иргэн Кэннэт Бэйг суллуулах талаар юу ч хийх сонирхолгүй байна гэж мэдэгдсэнийхээ төлөө ар гэрээс нь уучлал гуйжээ. Тэрээр “Би уучлал гуймаар байна. Өөрийнхөө хийсэн үйлдлийн бүх хариуцлагыг үүрнэ. Миний хувьд хүнд өдөр байлаа. Их архи уусан байсан. Кэннэт Бэйгийн ар гэрийхнээс уучлал гуйж байна. Би их олон хүнийг эвгүй байдалд орууллаа. Надад тун харамсалтай байна” гэжээ.
Дэнис Родман Хойд Солонгост дөрвөн удаа айлчилсан бөгөөд Ким Чен Уныг өөрийнхөө найз, дажгүй залуу гэж нэрлэн дуулиан тарьж байсан юм.