Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨГЖМИЙН ЕРТӨНЦИЙН ХАН ХҮҮ

Багаасаа урлагтай амьдралдаа холбосон тэрээр жил ирэх тусам улам нэр хүндтэй болсоор. Цээлхэн, тунгалаг хоолойтой түүнийг Диклан гэх нэрийг нь мэдэхээс өөр зүйл манайхан сонсч амжаагүй байх. Шоу бизнесийн ертөнцөд ид мандаж яваа түүний тухай бяцхан түүх сонирхуулахаар бэлтгэлээ.
Рочистирийн дэргэдэх Хүү Вэрбург хотод амьдардаг Галбрайтын гэр бүлд 1991 оны 12 дугаар сарын 19-нд төржээ. Түүний аав Алис шотланд гаралтай, ээж Сиобан ирланд гэр бүлд өсчээ. Сиобан ихрийн өрөөсөн бөгөөд түүний гэр бүл 14 хүүхэдтэй байсан гэдэг.



Бяцхан Дикланыг өвөө нь багад нь “Поппи Бэн” гэж дуудаг байсан тухайгаа “Fleads” тоглолтынх нь үеэр дурсан ярьж байсан юм. “Fleads” тоглолтоо долоон настай байхдаа хийж, анхны уран бүтээлийн гараагаа эхэлжээ.  
“Поппи Бэнийн дуулахыг бүтэн дөрвөн цагийн турш тэвчин сонсдог байгаасай гэж би маш их хүсдэг байлаа” гэж Диклан нэгэнтээ дурсжээ. Тэрээр Шотланд, Ирландын хөгжмийн урсгалд тэсрэлт хийж, балчир байхдаа энэ том шоу ертөнцөд хөл тавьсан юм. Тэр бүр хоёр настайгаасаа л дуулж эхэлжээ. Дуулна гэдэг түүний амьдралын хамгийн сайхан дурсамж аж.
Тэрээр төрлөх хот Рочистирт жил бүр хоёр өдрийн турш болдог Дикэнсийн фестивалид оролцож, олны өмнө анх удаа гарч байжээ. Ийнхүү бяцхан Диклан хотынхоо хамгийн шилдэг загвар зохион бүтээгч Чарлиз Дикинсийн энэхүү шоунд гоёлын хувцас өмсч тайзан дээр гарсан байна. Тэрээр гоёлын хувцастай камин зуух цэвэрлэнгээ дуулж, үүлэн дээр сууж үнэхээр гайхалтай байсан нь олныг алмайруулжээ. Хоёр өдрийн турш сүр дуулиантай болсон уг фестивальд жижигхэн хотын авьяаслаг хүү  15 оролцогчийг ялж зуун мянган фунт стерлингээр шагнуулав.  Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохын тулд тэрээр дөнгөж долоон настай байв.

Үүнээс таван жилийн дараа гэхэд хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа хэдийнэ олж чаджээ. Ээж Сиобан Галбрайт “Түүний ажил хэрэгт аав нь оролцдоггүй. Авьяас, амжилтаараа Диклан дэлхий ертөнцийн хүмүүсийг гайхшруулж яваа хамгийн залуу эр хүн. Бид хүүгийнхээ онцгой авьяасыг түүний хамгийн чухал зорилгод нь нөлөөлж байгаа гэж үздэг” гэжээ.
Дикланы энэ авьяас чадвар, гайхалтай хоолойг сонссон томоохон бичлэгийн компанийн мэргэжилтнүүд түүнтэй хамтран ажиллахаар болж, анхны бичлэгийг нь Англид хийхээр болов. Ингээд түүний “Walking in the Air” хамгийн анхны уран бүтээлийнхээ бичлэгт орлоо. Түүний энэхүү дуу “Шинэ жилийн шилдэг дуунууд” цомогт Элтон Жон, “Westlife” хамтлаг, Элвис Прэсли алдартнын уран бүтээлтэй зэрэгцэн багтаж, жинхэнэ алдрын оргилд хүрэв.
Диклан хамгийн хайртай дуугаа Элтон Жоны 22 мянган үзэгч үзсэн хандивын тоглолтод дуулж байсаныг харсан хүмүүс хоолойг нь биширч байсан юм.   
Диклан  ирээдүйд авьяасаа улам хөгжүүлж, дуугаа өөрөө зохиодог болохыг хүсч байгаа гэлээ. Одоо тэрээр гитар, төгөлдөр хуур тоглож, зарим дууныхаа үгийг зохиож байгаа учраас шинэ цомгоо амжилттай гаргахад энэ их нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Нэг өдөр л гэхэд маш сайн уран бүтээлч болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Диклан сайн уран бүтээлч болоход боловсрол хамгаас чухал гэж үздэг. Тиймээс стилийн хичээлээ таслахгүй хичээдгээс гадна дууныхаа сургуулилтыг ч орхидоггүй.   
Түүний анхны цомогт ирландын үндэсний дуу орсон нь амжилт авчирч, Англи, Ирландад алдаршуулав. Өөр бас нэг том амжилт гэвэл бүх ард түмний залуусын дуу хоолой аялан тоглолт нь дэлхийн геннисийн номд бичигдсэн явдал. Энэ нь Белфастын  “Одиссей Арена”-д 2002 онд болсон 10 мянган хүүхэд радиогоор буюу хиймэл дагуулын станцаар холбогдож,  Английн сургуулийн 80 мянган хүүхэд нэгэн зэрэг түүнтэй хамт дуулсан байна.  


 
Харин шинэ цомгийнхоо талаар Диклан “Би өөр өөр стилийн дуу энэ цомогтоо багтааж чадлаа. Олон төрлийн урсгалын дуунд их дуртай болж байна” гэлээ.
Одоогоор Дикланы авьяас, гайхалтай чадалтай хоолойд бичлэг хариуцсан Хайм Сабан болон Рон Кинан, Сабан Хөгжмийн холбоо шинэ цомгийн ажлыг хариуцахаар болжээ.
Диклан хүн бүрт хүрэхээр хамгийн аугаа дууг дуулах чин эрмэлзэлтэй гэдгээ огтхон ч нуудаггүй.  
Түүний анхны цомог болох “Tell me why” 2004 оны 11 дүгээр сарын дөрвөнд гарахад Диклан 11 настай байлаа.
 Шилдэг залуу уран бүтээлчдийн 24 дүгээр наадмаас “Олон улсын шилдэг залуу дуучин” шагнал авахад долоон настай байсан бол 2006 онд Германы шилдэг 40 цомгийн тавт “Thank you” жагсчээ.  
“Declan” цомгоо 2002 , “Thank you” цомгоо 2006 онд тус тус гаргажээ. Харин 2002 онд “Tell me why”,  “Love of my life” 2007 онд синглээ хэвлүүлж шүтэн бишрэгчийнхээ тоог олон мянгаар нэмэгдүүлж байна.

0 Сэтгэгдэл
nas barsan shvv dee. buuduulsan gj yridag ym bna le
таалагдав
Хамгийн их уншсан