Хэдхэн хоногийн өмнө, хоёр он солигдохын зааг дээр гэрэл зурагчин Жулес Аннан Лондон дахь парламентын ордны зургийг авсан нь хий үзэгдэл байдаг гэдгийг батлах нэг баримт болж орхижээ. Тэрээр шөнийн Лондонгийн дүр төрх, тэр дундаа парламентын ордны зургийг голын нөгөө эрэг дээрээс аваад буцсаныхаа дараа гэртээ очоод авсан кадруудаа шалгаж байхдаа учир битүүлэг дүрсийг олж харсан байна. Тэрээр гэрэл зургийг дарах үедээ зураг дээрх охиныг огт олж хараагүй гэнэ. Гэтэл зургуудаа үзэж суутал охины дүрс гараад ирсэн бөгөөд энэ хий үзэгдэл хаанаас гараад ирснийг өөрөө ч ойлгохгүй байгаа аж. Жулес Аннан мэргэжлийн гэрэл зурагчин боловч энэ зурганд ямар ч засвар хийгээгүй болохыг бусад мэргэжилтнүүд баталж байгаа гэнэ. Тэрээр охины дүрсийг хий үзэгдэл гэж итгэхийг хүсэхгүй байгаа ч тав, зургаан мэргэжлийн хүнд үзүүлээд ч хэргийн учрыг олж чадаагүй байна. Охины биеэр халхлагдсан хэсэг нэвт харагдаж байгаа нь түүнийг хий үзэгдэл байж гэж итгэхэд хүргэж байгаа юм.
Ямартай ч, зарим зурган дээр гэнэ алдаад гарчихдаг хий үзэгдлүүдийн нэг нь түүнтэй учирсан бололтой.