Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар харилцаагаа дахин сэргээсэн бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт тэдний хамтдаа зугаалж байгаа зураг Твиттерээр цацагдсаны дараа үүнийг батлах гэсэн мэт Ж.Бибер "Instagram" дахь хуудсандаа Селенатай хамт авахуулсан гар утасны зургаа нийтэлсэн байна. Бас ч болоогүй "Намайг ингэж харах чинь таалагддаг" гэсэн тайлбартайгаар шүү.
Өнгөрсөн оны өдий үед хоёр тийш болж байсан залуу одод цөөнгүй удаа нийлж, салж байсан учраас энэ удаагийнх нь түр зуурын сэтгэл хөдлөл үү, эсвэл удаан хугацаанд үргэлжлэх үү гэдэг нь тодорхойгүй юм. Ямартай ч, Селена Гомез он гаргаад Австралид хийх ёстой байсан аялан тоглолтоо "өөртөө цаг гаргах хэрэгтэй байна" гэсэн шалтгаанаар хойшлуулсан нь хайр сэтгэлийн харилцаагаа нэг тийш болгох гэсэн хэрэг ч байж мэднэ.