Дуучин Бионсе сүүлийн үед гаргасан хэд хэдэн клипэндээ бие галбираа илт харуулсан хувцастайгаар тоглосон. Түүнээс "Partition" клип нь эротик өнгө аясаараа олны сонирхлыг их татаж байгаа юм. Бионсе энэ клипэндээ яагаад нүцгэлэх болсноо тайлбарлахдаа Блю Айви охиноо төрүүлсний дараах хоёр жилийн хугацаанд яаж биеийн жиндээ буцаж орсноо харуулахыг хүссэн гэжээ. Тэрээр охиноо тээж байхдаа 86 кг хүртэл жин нэмээд байсан бол төрсний дараа эрчимтэй дасгал сургуулилт хийснээр 30 орчим килограммыг хаяж чадсан гэнэ. Тэрээр хэвийн жиндээ хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа учраас бусад эмэгтэйчүүдэд ч бас амаржсаны дараа хүссэнээрээ бие галбираа хадгалж чадна шүү гэдгийг харуулахыг хүссэн юм хэмээн ярьжээ.