Дэлхийн өнцөг булан бүрт орон орны ард түмэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтан баярлаж байх зуурт хэдэн мянган нялх үрс хорвоод мэндэлсний дотор дөнгөж хэдхэн хормын зайтай атлаа бүтэн нэг жилийн “зайтай” төрсөн ихрүүд ч байна. Вашингтоны “Medstar” эмнэлэгт он солигдохын өмнөхөн Ялени Сантос Тохалино хэмээх эмэгтэй амаржихаар иржээ. Ихэр хүүхэд тээж байсан эмэгтэй он солигдохоос хоёрхон минутын өмнө анхны хүүхдээ төрүүлсэн бол хоёр дахь хүүхэд нь 2014 он гараад нэг минут өнгөрч байхад төрсөн байна. Өөрөөр хэлбэл, хоорондоо гуравхан минутын зайтай төрсөн ихэр охид “бүтэн нэг нас”-аар зөрүүтэй эгч дүүс болжээ.
Үүнтэй яг ижил явдал Канадын Торонто хотод тохиолджээ. Салгуйрогийн гэр бүлд хоёр ихэр охин мэндэлсний нэг нь 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ны 11 цаг 52 минутад мэндэлсэн бол нөгөө нь он солигдоод дөнгөж 38 секунд өнгөрч байхад буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний 00 минутад төрсөн байна.