Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Мартамхай мартамхай гэхэд өвчтөнийхээ биед багажаа мартдаг эмч байх уу

ОХУ-ын Ростов хотын шүүх саяхан нэгэн хэрэг хэлэлцсэн байна. Нутгийн шүдний эмнэлгийн эмч нар өвчтөний шүдэнд багажныхаа хэлтэрхийг орхисон нь найман жил болоод мэдэгджээ. Ер нь мэс заслын үеэр өвчтөний биед эмнэлгийн багаж, хэрэгсэл, бусад зүйл мартсан тохиолдол нэг биш. Ийм хэрэг манайд ч гарч байсан ч эмч нар нь ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Ийм тохиолдлууд..



Өвчтөний биед 16 эд зүйл мартаж орхижээ

2009 онд Ганноверийн мэс засалчид нэгэн өндөр настанд хавдар авах мэс засал хийх үедээ  биед нь зарим зүйлээ мартаж орхиж. Хэдэн сарын дараа 74 настай өвгөний бие дордож эхлэх нь тэр. Түүнийг үзэхээр ирсэн сувилагч үзлэг хийгээд шархнаас нь самбай цухуйж байхыг хараад мэл гайхжээ. Өвгөнийг эмнэлэгт яаралтай хүргэж мэс засал хийтэд биеэс нь 15 см урт самбай, зүү мэтийн гадны 16 эд зүйл гарч иржээ. Ингээд хоёр ч дахиж мэс засал хийж байж энэ бүхнийг нь гаргаж авсан байна.

Зүрхэндээ алчууртай 14 жил

1995 онд оросын нийслэлийн Зүрх судасны мэс заслын хүрээлэнд нэгэн өвчтөнд мэс засал хийхдээ зүрхэнд нь алчуур хийгээд мартаж орхиж. Үүнээсээ болон өвчтөний бие хүндэрсээр жил хагасын дараа мэс засалд орж, арван жилийн дараа зүрхний шигдээсээр нас баржээ.

А4 хэмжээтэй силикон орхиж

2012 онд 49 настай эрэгтэй бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээд тун удалгүй биед нь гадны эд зүйл байгаа нь илэрсэн байна. Тэр эмчид очвол зүгээр зүгээр, мэс заслын дараа ингэдэг юм гэсэн хариу өгчээ. Тэгээд компьютерийн томографаар харуулахад гадны биет байгаа нь илэрсэн байна. Мэс засал хийлгэтэл А4 хэмжээтэй силикон алчуур байх нь тэр.


32 см урттай багаж

Өвчтөнийхөө биед багажаа мартсан дээд амжилтыг америкийн эмч нар тогтоосон гэж болно. Мэс засал хийсэн өвчтөнийхөө биед 32 см урттай багажаа мартсан нь хоёр сарын дараа илэрсэн байна. Рентгэнд харуулахад томоос том металл зүйл байгаа нь харагджээ. Тэгтэл тэр нь мэс заслын үед хагалсан шархыг томруулахад ашигладаг ретратор гэдэг багаж юмсанж.

Хавчаараа мартсан эмч

Их Британийн нэгэн иргэн эмнэлгийн багаж тээж бас хэдэн долоо хоног явжээ. Мэс засал хийлгэснээс хойш хоёр хоноод гэртээ гарсан ч дахиад л эмчид очих хэрэгтэй болж. Эмч нар рентген зураг авч үзээд биед нь 20 см урттай багаж байгааг олж мэдсэн байна. Дахиад л яаралтай мэс засал хийж өнөөхийг гарган авчээ.

0 Сэтгэгдэл
байх байх, манайд бол өдөр тутам......тэгээд дараа нь гүрийчихдэг юм
þóã íü ãàéõààä áàéãàà þì áý ìàíàéä áîë ýíý ÷èíü õàâòãàé ¿çýãäýë ø äý
Хамгийн их уншсан