Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Барак Обама гэргийгээсээ салахын ирмэг дээр байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель Обама хоёрыг гэр бүл салах дээрээ тулж тэргүүн хатагтай өмгөөлөгчтэйгээ холбоо барьж, явах гэж ачаа бараагаа баглаж байгаа гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.
“Барак болон Мишель хоёр олон жилийн турш харилцааны асуудалтай байгаа. Тэд зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө, бас улстөрийн карьерын төлөө л хамт байгаа. Гэсэн ч Мишель үүнээс аль хэдийнэ залхсан. Тэр Баракаас салж түүнгүйгээр амьдрахаар шийдэн  өмгөөлөгчтэйгээ уулзаж салах тухай ярьж байгаа” гэж NATIONAL ENQUIRER-ийн сэтгүүлчид бичжээ. Тэд үүнийгээ ерөнхийлөгчийн гэр бүлийн ойрын эх сурвалжаас авснаа дурдсан байна.
Эх сурвалжийн хэлснээр бол Мишель нөхрийнхөө бүрэн эрхийн хугацааг дуустал Цагаан  ордонд үлдэнэ гэж байгаа ч тэр хоёр тус тусдаа амьдрах гэнэ.
“Тэр өөр нэг сул өрөөнд нүүж орохоор хувцас хунар, хувийн ачаа тээшээ базааж эхэлсэн” гэж ерөнхийлөгчийн гэр бүлийн найз хэлжээ.
Зарим эх сурвалжийн хэлснээр бол нөхрийгөө Нельсон Манделаг оршуулах үеэр Данийн ерөнхий сайд 46 настай Хелле Торнинг-Шмиттэй их л наалинхай зургаа татуулсанд Мишель хатагтай  ихээхэн таагүй хандсан юм байна.
Угаасаа хүндхэн байсан тэдний харилцааг энэ явдал бүр сэдрээж Мишелийг ийм шийдэлд хүргэсэн бололтой.

                              Ерөнхийлөгчийн гэр бүлийн сүүлчийн найдлагыг                      тасалж  байгаа дуулиант зураг

“Барак Обамагийн хувьд хангалттай болсон. Эрүүл мэндийн салбарын шинэтгэлээс болж нэр хүнд нь уналаа. Одоо гэр бүлд нь ийм хямрал гараад ирлээ. Үүнээс дор юм гэж юу байхав. Оршуулах ёслол дээрх энэ зураг, наргиан түүнийг насан туршдаа дагаж явах болно доо гэж зөвлөхүүд нь хэлж байна” хэмээн цагаан ордны төлөөлөгч хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд гэр бүлдээ ганц эрэгтэй байгаад бүр залхсан гэж болно. Тэр нэг удаа “Гурван хүчирхэг, өндөр бүсгүйгээр хүрээлүүлж байна даа” гэж хэлж байсан удаатай.
Америкийн төрийн тэргүүн, Мишель хоёр  15, 12 настай хоёр охинтой юм.

0 Сэтгэгдэл
Brack Obamagiin ehner arail baraan tsaraitai boljee
Hudlaa bailgui dee!
Хамгийн их уншсан