Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн спортын түүхийн давтагдашгүй гайхамшигт зургууд


ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимп өдөр хоногоор ойртсоор байна. Ийм үед хэн хүний ярианы сэдэв спорт руу улам ойр дөт болдог нь мэдээж. Энд дэлхийн спортын түүхэн дэх хамгийн эгзэгтэй мөчүүдэд авсан 20 түүхэн зургийг дэлгэж байна. Майк Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хазаж байгаа хийгээд Усэйн Болтын дээд амжилт гээд л ......

1.    1913 онд Амьений ойролцоо авсан гэрэл зураг. 6 дугаартай уралдааны машины жолооны ард францын нисэгч Рене Кроке байсан. Энэ зураг авто уралдааны түүхэн дэх хамгийн анхны, хамгийн алдартай зураг.


2.    1920-иод онд болсон дугуйн олон өдрийн “Тур де Франс” уралдаан. Эхний эгнээн дэх Вервек, Гелдхол нар явна.


3.    Америкийн хөнгөн атлетикч Жесси Оуэнс 1936 онд Берлинд болсон олимпод ирэхээсээ айгаагүй төдийгүй нацист германы зүрхэнд болсон энэ наадмаас дөрвөн алтан медалийг нь авч буцсан.


4.    1954 оны тавдугаар сарын 6-нд Оксфордод болсон тэмцээнээр британийн 25 настай  оюутан Рожер Бэннистер 1,6 км замыг 3 минут 59,4 секунд гүйж туулсан. Барианд ормогцоо шууд л эмч нарын гар дээр унасан гэдэг.


5.    1960 оны Ромын олимпоор эфиопын тамирчин Абебе Бикила өмнөд африкаас анхны алтан медаль хүртсэн. Тэрээр өөртөө таарах шаахай олж чадаагүйгээс хөл нүцгэн гүйж түрүүлсэн. Дөрвөн жилийн дараа Токиод харин шинэ шаахайтай гүйж өмнөх амжилтаа гурван минутаар ахиулсан гэдэг.


6.    1965 оны тавдугаар сард залуу боксчин Мохаммед Али өөрийн өрсөлдөгч Сонни Листоныг нэгдүгээр үедээ нам цохино гэсэн ч чадаагүй. Гэхдээ л эндээс ялагдашгүй боксчин гэдгээ харуулж эхэлсэн.


7.    1968 оны Мехикогийн олимпоор америкийн хөнгөн атлетикч Боб Бимон “ХХI зууны харайлт” хийж дэлхийн дээд амжилтыг 58 см-ээр эвдэн 8,9 см харайсан. Энэ амжилтыг 23 жилийн дараа 1991 онд л Токиод америкийн тамирчин Майкл Пауэлл эвдэж 5 см-ээр ахиулсан.


8.    1968 онд америкийн хоёр тамирчин шагналын давцан дээр хар бээлийтэй гараа өргөж мэндчилснийг дэлхий дахин “Харын засаглал” хэмээн нэрлэсэн. Томми Смит алт, Жон Карлос мөнгөн медаль хүртсэн.


9.    Бразилийн нэрт хөл бөмбөгч Пеле 1970 онд английн багийн ахлагч Бобби Муртай фудболкоо сольж байна.


10.    Улс төр-спорт хоёрын харилцааны сүүдэртэй талын ганц зураг. 1972 оны есдүгээр сарын  5-нд израилын тамирчдын эсрэг хийсэн аймшигт халдлагад бэлтгэж байгаа террористын зураг.


11.    1980 оны Москвагийн олимпын үеэр британийн хөнгөн атлетикч Себастьян Коу 254 дугаартай гүйж барианд орж байгаа нь.


12.    1982 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аргентины хөл бөмбөгч Диего Марадоны эсрэг белгийн зургаан  хамгаалагч зогсч байна. Энэ удаад аргентинчууд хожигдсон ч дөрвөн жилийн дараа Марадонагаар ахлуулсан аргентины баг ялагдашгүй болсон байлаа.


13.     “Бурхны гар” бол Диего Марадонагийн хамгийн алдартай гоол. Мексикт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/4 шигшээд Аргентин, английн баг тоглож байсан.


14.    Британийн хөлбөмбөгч Винни Жонсыг зүгээр ч нэг “Сещкирой” гэж нэрлээгүй. Өөрийн дүрэм бус үйлдэл, харгис аргаараа тэр 12 удаа талбайгаас хөөгдөж, нэг удаа талбайд гарч ирээд гурван секунд бололгүй  шар хуудас авч байсан. 1988 онд “Ньюкасол” багтай тоглох үедээ өрсөлдөгч Пол Гаскойны эрхтнийг базаж байгаа нь.


15.    NBA-гийн 1988 оны тэмцээний үеэр сагсан бөмбөгч Майкл Жорданы бөмбөг хийсэн энэ харайлтын дараагаар түүнийг “Нисдэг Жордан” гэдэг болсон. Энэ бол сагсан бөмбөгийн шинэ эрин байлаа.


16.    Британийн гүйгч Дерек Редмондын хувьд 400 метрийн гүйлт нь 80-90-ээд оны заагаар тун азгүй, байнга бэртэж  байлаа. 1988-1992 онд тэр Барселоны олимпод бэлтгэх гэж найман удаа мэс засалд орсон. Хагас шигшээд гүйх болоход бас л саад. Гэлээ ч тэрээр зориг гарган гүйсэн ч явж чадахгүй болоход аав нь хамгаалалтын хашлага даван гарч ирэн хүүгээ дэмжиж тэмцээнийг нь үргэлжлүүлсэн.


17.    1994 онд “Беннеттон-Форд” багийн зогсоолын орчим гарсан түймэр. Хожим нь машин засварлагчид өөрсдөө алдаа гаргасан нь тодорхой болсон.


18.    1997 оны зургадугаар сарын 28-нд америкийн нэрт боксчин Майк Тайсон рингэн дээр өөрийн өрсөлдөгч Эвандер Холифилдийнчихийг хазсан нь хамгийн дуулиантай үйлдэл болж түүхэнд үлдсэн юм.


19.    Уимблдонд 2008 онд болсон тэмцээний үеэр испанийн теннисчин Рафаэль Надаль өөрийн байнгын өрсөлдөгч швейцарийн Рожер Федерерийг хожсон. Ялмагцаа тэрээр индэрт байгаа гэр бүл, найз нартайгаа энэ баяраа хуваалцахаар индрийн хашлага дээгүүр гүйж  яваа зураг.


20.    2008 оны Бээжингийн олимпоор ямайкийн гүйгч Усэйн Болт 100 метрийн зайд 9,62 секунд гүйж дэлхийн болон олимпын дээд амжилт тогтоосон нь энэ. Барианд орохдоо ч тэр хурдаа нэмсэн төдийгүй, ялалтаараа бахархан мэнчилж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан