Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Гэрт гэнэт онгоц, машин, галт тэрэг ороод ирвэл.....
Гай хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг, гай газар дороос, гахай модон дотроос ч гэсэн үг бий. Хаа хол тэнгэрээс, хажуу дэргэдээс ирсэн гай орон байр,байшин барилгыг сүйтгэсэн санаанд оромгүй 9 жишээ энэ байна. Гэрт гэнэт л онгоц, машин, галт тэрэг ороод ирвэл ямар вэ дээ.
1. 50 тоннын өргөгч цамхаг
Калифорни мужийн Санта-Роза хотын оршин суугч Мишель болон Кевин Макарти хоёрыг гэрээ эргээд иртэл байшин дээр нь өргөгч цамхаг унаад сүйрүүлчихсэн байх нь тэр. 50 тонн жинтэй, 27 метр өндөр цамхаг байшинг нь бараг хоёр хуваачихсан байлаа.
2. Аварга том чулуу өнхрөөд
Америкийн Юта мужийн Ванда Денхальтер гэгч эмэгтэй гэртээ хоёр хүний өргөн орон дээр ганцаараа унтаж байтал шөнө дунд 03 цагийн үед 3,6х2,7 метрийн хэмжээтэй аварга том чулуу гэрийнх нь ханыг цөм цохиж орж ирээд орон байшин орыг нь хэмх цохих нь тэр. Ванда Денхальтерын гүн шархыг оёх гэж Сент Жорж эмнэлгийн эмч нар дөрвөн цаг хөдөлмөрлөсөн байдаг.
3. Тэнгэрээс унасан аварга загас
1986 оны наймдугаар сарын 9-ний өглөө Хэдингтон хотын Нью Хай гудамжин дахь байшингийн дээвэр дээр тэнгэрээс аварга загас унах нь тэр. Ингээд л 1860 онд барьсан энэ байшин дэлхий дахины анхаарлын төвд орж Билл Хайн аварга загас, байшин хоёрыг өөрийн нэр дээр аван нэрд гарсан гэнэ.
4. Сургуулийн автобус байшин цөмлөөд
5-8 насны таван хүүхэд суулгаж явсан католик сургуулийн автобусны жолооч 66 настай Фредерик Флауэрс жолооныхоо ард ухаан алдаж Лонг Айлдын Тайбрук өргөн чөлөөний нэгэн байшингийн хана руу цөм цохин орсон байна. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж буруутган баривчилсан. Ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй.
5. Байшинд нь гэнэт завь ороод ирнэ гэж хэн санах вэ
“U Pull and Save” компаний ачааны тэрэгний чиргүүл дээрээ ачиж явсан завь гэнэт гулгаад унах мөртөө хүчиндээ яваад Леонардогийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Глорий Собалварагийн байшинг цөм цохин орох нь тэр. Энэ явдлыг харсан хөрш нь 911 дуудаж, эзэнд нь хэл дуулгажээ. Харин завь чиргүүл дээрээс унахдаа яагаад ингэж хол явж, хашаа дайраад цаадах байшингийн хана цөм цохисоныг өнөө хүртэл тайлж чадаагүй.
6. Зочны өрөөнд гэнэт машин ороод ирвэл
Эрүүлийг хамгаалах, аюулгүйн албаны офицер байсан, 55 настай Андреа Барр оройн таван цагийн үед гэртээ, байтал гэнэт “Ford Mondeo” маркийн мөнгөлөг өнгийн машин хана цөмлөн орж ирээд ханан пийшинд нь бараг тулаад зогсох нь тэр. Тэр үед дөнгөж гал тогооны өрөөндөө ороод байсан Андреа “Би яг тэр мөчид гал тогоондоо орсон байлаа. Эхлээд би яндан доошоо уналаа л гэж бодсон. Би үргэлж л зочны өрөөндөө яг машин зогсч байгаагийн тэнд төгөлдөр хуурын дэргэд суудаг байсан” гэж ярьжээ.
7. Жолоочгүй трактор байшин, машиныг дайрсан нь
Жолооч нь буучихсаны хойно трактор урагшаа явж суудлын машин дайраад цаашаа явж хана цөмлөн айлын зочны өрөөн саатжээ. Ковентри хотын Эксхоллд болсон энэ явдлын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй. Байшинд гэрийн эздээс хэн нь ч байгаагүй болохоор хөршүүд нь үүнийг сонсч хэл дуулгасан. Суудлын машин, байшин их гэмтсэн байна.
8. Байшин дээр унасан онгоц
Cessna 172 маркийн хөнгөн онгоц Калифорни мужийн Сант-Моника хотын дээгүүр нисч яваад байшин дээр унах үеэр нисгэгч нь хөлөө хугалж бэртсэн ч өөр бусад хүн өртөөгүй. АНУ-ыг иргэний нисэхийн холбооны удирдах газар хэргийг шалгаж онгоцны ослын шалтгааныг тодруулсан гэнэ. Ойролцоо нь тоглож байсан хүүхдүүд азаар өртөөгүй.
9. Гэрт чинь галт тэрэг ороод ирвэл
Дөрвөн вагон чирсэн галт тэргийг нэгэн эмэгтэй депод хүргэхээр хөдөлгөсөн ч зогсоож чадалгүй 1,6 км давхиад замын төгсгөлийн хаалтыг мөргөн цаашилж 25 метрийн цаана байсан гурван давхар барилгыг цөмлөн нэвтэлж гарсан. Эмэгтэйгээс өөр хэн ч бэртэж гэмтээгүй. Галт тэргээр явж бэртсэн эмэгтэйг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч амь насанд нь халгүй хол байсан гэнэ. Шведийн эрх баригчид хэсэг хугацааны дараа хэргийг хаасан.

0 Сэтгэгдэл
өө
6 бол манайд тохиолдсон шүү дээ аймшигтай хэсэг л шоконд орсон
2013.12.23