Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөл “Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага MNS 4628 : 2013-ыг Монгол Улсын Үндэсний стандартаар батлав.
Стандарт хэмжилзүйн газрын дэргэдэх Итгэмжлэлийн Удирдах зөвлөлийн энэ сарын 18-нд хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Мөн “МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарын Үл эвдэх сорилт туршилтын лабораторид Хуйларсан гүйдэл, хэт авиа, радиограф, соронзон бөөм, шингэн нэвчүүлэх, дулааны аргаар үл эвдэх сорилт хийх” MNS ISO/IEC 17025:2007 стандартын 3 жилийн чанарын баталгаажуулалтын эрх олгожээ. Түүнчлэн “МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын даралтат савны сорилт туршилтын лаборатори агаарын хөлгийн зөөврийн болон нисэх багийн хүчилтөрөгчийн баллоны гадна үзлэг, үл эвдэх сорилт, гидростатик- усан сорилт туршилт хийх MNS ISO/IEC 17025:2007 стандартын чанарын баталгаажуулалтын эрхийг мөн 3 жилийн хугацаатай олгосон байна.