Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Жан Зиеи нэрээ цэвэрлэж авав

Хятадын жүжигчин Жан Зиеи жил гаруйн өмнө хэвлэлээр тарьж шуугиан тариад байсан мэдээлэл худлаа болохыг баталж, нэр төрөө цэвэрлэв. Түүнийг Хятадын Коммунист намын өндөр албан тушаалын хүмүүст асар өндөр үнээр биеэ үнэлдэг гэсэн цуу яриа хэвлэлээр тарсан юм. Тухайлбал, “Boxun News” цахим хуудаст түүнийг 100 сая ам.доллараар улстөрчидтэй дотно харилцаа тогтоосон хэмээн бичсэн юм. Гэвч Жан Зиеигийн гомдлын дагуу хуулийн байгууллага шалгахад тус вебсайтад мэдээлэл өгсөн эх сурвалж үнэн гэдгийг баталж чадаагүй байна. Нэгэнт худал мэдээлэл цацсан нь тогтоогдсон тул “Boxun News” цахим хуудас жүжигчнээс хүлцэл өчжээ.
“Гейшагийн дурсамж”, “Хүрхрэх бар, нуугдах луу” зэрэг киногоороо Хятад төдийгүй барууны орнуудад танигдсан Жан Зиеигийн талаар улсынх нь дотоодын хэвлэл үнэн худал нь эс мэдэгдэх дуулиан шуугиан тасралтгүй гардаг. Тэрээр өнгөрсөн онд Хонконгийн “Next Media” хэмээх хэвлэлийн компанийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, мөн заргаа авч байсан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан