Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Спортын шилдгийг тодруулахад 100 гаруй сэтгүүлч санал өгөв

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо пүрэв гарагт 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад 100 гаруй сэтгүүлч оролцсон талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлав.

Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг 1996 оноос манай улсад спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулах болсон билээ. Улмаар Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ 2001 оноос оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмыг хамтран зохион байгуулж, энэ үеэр спортын сэтгүүлчдийн саналаар тодорсон шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг нэрлэж, амжилт, ололтыг нь алдаршуулан ард түмэндээ таниулдаг болсон.

2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны санал өгөх эрх бүхий сэтгүүлчид энэ жилийн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийн төлөө саналаа өгсөн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурлыг 12 дугаар сарын 19-нд “Bluemon center”-т зохион байгууулахаар болжээ. Харин спортын шилдгүүдэд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 23-нд болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан