Хүн төрөлхтний түүхнээ гавьяа байгуулсан баатарлаг хүмүүсийн уртаас урт дараалал байдаг биз. Харин санаанд оромгүй гэнэтийн осол, аюулын үед бусдын төлөө амь хайргүй зүтгэж гавьяа байгуулсан нь хэд бол. Тэр дотроос насандаа баймгүй эр зориг, авхаалж самбаа гарган хүний амь аварсан бяцхан жаалуудын тухай энэ удаа өгүүлж байна.
10. Бяцхан охиныг хавцлаас гаргасан Камал
Балбын Сети гол Гималайн уулсын салбар Аннапурна дундуур Покхара хот руу урсана. Аялал жуулчлалын гол бүс энэ хотын дэргэдүүр нарийнхан хавцал дундуур өнгөрдөг гэнэ. 2008 оны зургадугаар сард хоёр насай Арадхан Прадхан 20 метрийн өндрөөс унаж хавцалд хавчуулагдаж. Аврагчид тэр нарийн хавцалд багтахгүйгээс авч чадалгүй 22 цаг өнгөрч охиныг хэдийнэ нас барсан байх гэж бодож байлаа. Нэг аврагч доошоо 8 метр яваад цааш явж багтсангүй. Харин түүний 12 настай дүү Камал доош яваад үзье гэхэд тэд удаан ярилцсаны эцэст хүүг оруулсан байна. Хүүд рацын холбоо өгч чиглүүлснээр 30 минутын дараа гэхэд жаал хүү охиныг уутанд хийж үүрээд татлагаас чангаан гарч иржээ. Охиныг эмнэлэгт хүргэж хүүг харин олон газар шагнасан байна.
9. Эцгийгээ аварсан Майкл Боурон
Австралийн Уитбелт хязгаарт Жастин Боуроны ачааны машин онхолдож өөрөө кабиндаа шахагдан тархиндаа хүнд гэмтэл авчээ. Ойрын эмнэлэг 50 км-т байгаа ч тэнд эмч байхгүй. Хамгийн ойрын эмч 200 км-ийн цаана. Түүний 12 настай хүү арын орон дээр амарч явсан болохоор эцгээсээ арай бага бэртэж, машин доторхи холбооны хэрэгсэлд хүрч чадахаар байлаа. Гэтэл радио ажиллахгүй байв. Майкл хүү эцгийнхээ заавраар нөөц батарейг олж, хэрхэн залгахыг нь заалган холбоо барьж тусламж дууджээ. Энэ үед машинаас шатахуун асгарч машин хэзээ хэзээгүй дэлбэрч магадгүй байсан ч тусламж амжиж ирсэн байна.
8. Ээж дүү нараа аврах гэж цасан дундуур явган явсан 7 настай жаал
2002 оны талархлын баяраар Хиллийн гэр бүлийнхэн гэрээдээ буцаж явж. Тэмми Хилл арын суудалдаа 7, 4, нэг ойтой гурван хүүхдээ суулгаад явж байтал цасан дун машин нь удирдлагагүй болж онхолдон таван ч удаа хөрвөөж, Хилли өөрөө тээр тэнд шидэгдэн цасан дунд ухаангүй хэвтэж байлаа. Харин азаар хүүхдүүд яагаа ч үгүй байлаа. Хамгийн бага нь зориулалтын суудалтай, нөгөө хоёр нь хамгаалалтын бүс хийсэн байж.
Хамгийн том 7 настай Тит машинаас гарч тусламж дуудахаар явсан байна. Хасах градустай хүйтэнд жаал хүү цасан дундуур хагас км алхаж сүүн фермд дөхөж очжээ. Эндэхийн ажиллагсад англиар ярьдаггүй ч хүүгийн “Миний ээж, миний ээж” гэсэн үгээр ямар нэгэн юм болж гэж мэдэн түргэн тусламж дуудаж газар дээр нь очжээ. Тусламж очиход хүзүү, нуруу, мөрний нь яс хугасан ээж нь маш хүнд, хэрэв амжиж очоогүй бол амь алдахаар болоод байсан гэдэг.
7. Ангийнхаа хүүхдийг аварсан зургаан настай хүү
АНУ-д сар бүр дор хаяж бага насны зургаан хүүхэд хахаж амь алддаг гэсэн мэдээ бий. Сакраментогийн нэгэн баг сургуульд алим идэж байсан Ании Ригмэйден охин гэнэт амьсгалж чадахгүй болоод царай нь хачин болж орхиж. Зургаан настай Элспет Бини суудлаасаа босон охин руу дөхөж очоод цээжийг нь араас нь чанга тэврэн хүчтэй сэгсэрчээ. Ания охины хоолой дээр тээглэж байсан хэсэгхэн алим амнаас нь үсрэн унаж зүгээр болох нь тэр. Хүү ч огт юм болоогүй юм шиг суудалдаа очиж суусан байна. Хүү энэ аргыг телевзороос үзсэн гэдэг.
6. Өөрөө амь өрсөж найзыгаа живэхээс аварсан Виктор
2009 оны арванхоёрдугаар сард долдугаар ангийн хоёр найз Виктор Флорес, Эйден хоёр зугаалж явж. Эйден цөөрмийн мөсөн дуур гулгая гэхэд Виктор мөс нимгэн шүү хэмээн анхааруулж. Гэсэн ч Эйден гулгах гэж байтал мөс цөмөрч доош уналаа. Виктор найзыгаа аврах гээд бас усанд унах нь тэр. Эйден тэвдэж Викторыг доош чангааж байсан ч тэр түүнээс салж уснаас гарч саваа авчран найзыгаа гаргаж дөнгөжээ. Хашгирах дуунаар нь өвөө нь ч бас ирж хамжилцсан байна.
5. Жолооч нь ухаан алдсан автобусаа зогсоож нөхдөө аварсан нь
2012 оны дөрөвдүгээр сарын ерийн л нэг өглөө хүүхдүүд хичээлдээ явахаар автобусандаа суулаа. Жереми хүү урьданхаа л адил жолоочоос хэдэн суудлын хойно сууж. Нэг хартал жолооч ухаан алдчихсан автобус өөрөө явж байх юм гэнэ. Жолоочийн гар бүр доошоо унжчихсан машин өөрөө л урагшаа явж байлаа. Тэр гүйж очсон ч хөл нь тормозны гишгүүрт хүрэхгүй байсан тул түлхүүрийг хариулж машиныг осолгүй зогсоожээ. Бусад хүүхдүүд ч 911 дуудсан байна. Түргэн тусламж иртэл Жонни Вуд гэдэг хүү жолоочид хиймэл амьсгал хийж байсан гэнэ.
4. Шатаж байгаа машинаас хоёр дүүгээ аварсан Тимми хүү
Гейлин Майлс 2000 онд нөхрөөсөө салаад бас сэтгэцийн эмнэлэгт хэсэг хугацаагаар хэвтэж. Тэгээд 2011 оны нэгдүгээр сард амиа хорлохоор шийджээ. Тэгээд хүүхдүүдээ сургуулиас нь аваад хэдүүлээ аялъя гэж машинаар явж. Тэгээд өөрөө, бас хүүхдүүддээ 12 ширхэг эм өгч, нам унтжээ. Тэгэхдээ хөлөө машиныхаа гишгүүр дээр удаан тавиад унтчихснаас болоод машин шатах нь тэр. 13 настай Тимми хүү сэргэж эхлээд гал унтраах гэж оролдсон ч чадсангүй, хоёр дүүгээ гаргаж авсан байна. Харин ээжийгээ аварч амжсангүй. Машин шатаж дуусахыг хүлээгээд сүүлд нь машиндаа толгой хоргодон өглөө болгожээ. Өглөө нь тусламж дуудаж, түлэнхийн эмнэлэгт очсон гэдэг.
3. Хүчирхийлэгчээс эмэгтэйг аварсан Жемес Персин
Мичиганы их сургуулийн төгсөх ангийн оюутан энэ оны нэгдүгээр сард машинтай явж байхад нь буу барьсан хүн дайрсан нь саяхан шоронгоос суллагдсан 30 настай Эрик Рэмси гэгч байж. Тэгээд түүнийг ээжийнхээ гэрт хүргэж өг гээд тэндээ очоод хүчирхийлжээ. Ингээд асуудал дууссангүй, бүсгүйг машиныхаа ард хийгээд алахаар авч явсан байна. Харин бүсгүй маинаас үсэрч, гараа хугалсан ч зугтаан ойрын байшинд очиж хаалгыг нь цохьжээ. Гэтэл тэнд нь ердөө л гурван жаал байх нь тэр. Хамгийн том Жеймс Персин танихгүй хүнд хаалга тайлж болохгүй гэж мэдэж байсан ч тусламж гуйсан хөөрхий эмэгтэйд хаалгаа тайллаа. Эмэгтэйн учирласнаас ойлгосон жаал хүү бүсгүйг ваннын өрөөндөө нууж, хамаг л хаалга цонхоо хааж битүүлсэн байна. Тэгээд гэрлээ унтрааж, нохойгоо ваан ангийн хутга барин хонгилдоо зогсжээ. Алуурчин ирж хаалгыг нь балбаж нүдсэнээ гараш руу орж бензин авчирч байшинг шатаажээ. Хүү харин дүү нараа ч бас ваннд оруулан нуугаад 911 дуудсан байна. Гал сөнөөгчид түймрийг унтрааж цагдаагийнхан гэмт хэрэгтнийг авч оджээ.
2. Охиныг аврахын тулд бейсболын баг маиныг өргөжээ
Энэ оны тавдугаар сард америкийн Калифорни мужид нэгэн эмэгтэй охиноо авахаар ахлах сургуульд ирсэн байна. Машинаа тавьчихаад гарахад машины ард байсан охин нь харагдахгүй байжээ. Гайхаад очтол машин нь охиныг нь дарчихсан байх нь тэр. Эмэгтэйн хашгирах дуунаар ойролцоо биеийн тамирын талбайд сургууль хийж байсан бейсболын багийнхан гүйлдэн ирж хашаа даван гараад машиныг өргөн зайлуулж охиныг аварсан байна.
1. Ой хагастай жаалыг уснаас аварсан таван настай Райли Браден
Энэ бол хамгийн залуу баатарлаг үйлстэн мөн байх. Дестин хотын таван настай Райли Брэндон 2009 онд бассейны гехэн хэсэгт нь сэлж байлаа. Гэтэл усанд хүүхэд унах шиг болохоор нь хартал ой жаахан өнгөрч байгаа болов уу гэмээр хүүхэд ойччихсон байх нь тэр. Томцуул ер анзаарсан шинжгүй. Хоёр наснаасаа эхлэн сэлж сурсан Райли сэлж очин хүүхдийг гаргаж авсан байна. Жаал хүүгийн аав ээж нь усны аврагчдын багт ажилладаг нь ч нөлөөлсөн байж мэдэх.
Америкийн Флорида мужид зунаар бол хүн ус, бассейн бараадахгүй байхын аргагүй. Үүнээс ч болоод тэр үү усанд живсэн хүний тоогоороо АНУ-д тэргүүлдэг газар. Энд тав хүртэлх насны 100 мянган хүүхдээс 7-8 нь усанд живдэг гэсэн тоо бий.