Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ өвөл болох уу?

Катарт 2022 оны зун зохион байгуулахаар төлөвлөөд буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг өвөл хийхээр болгох хэрэгтэй эсэх талаар тоглогчид болон албаны хүмүүсийн санал бодлыг сонсохоор дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага ФИФА төлөвлөжээ.

Тоглогчид болон албаны хүмүүсийн санал бодлыг сонсох хугацааг Бразилын зүүн хойд нутгийн Коста-де-Сауипе хотод болсон уулзалтын үеэр ФИФА-гийн удирдлагууд товлосон байна.

Ирэх оны 1-8 дугаар сард тоглогчид, клубууд, хөлбөмбөгийн холбоод болон ивээн тэтгэгчидтэй ФИФА-гийн албаны хүмүүс ярилцах аж.

Персийн буланд орших Катар улсад зун хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахад хэтэрхий халуун гэж зарим хүн түгшиж буй юм.

Хэрвээ 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг өвөл зохион байгуулахаар өөрчилбөл Европын хөлбөмбөгийн холбоод улирлын тоглолтуудынхаа хуваарийг дахин гаргах хэрэгтэй болно. Энэ өөрчлөлт 2022 оны өвлийн олимпын наадмын хуваарьт ч мөн нөлөөлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан