Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ОУИМ Д.Шаравдорж түргэн тоглолтын улсын аварга болов

Монголын банкны холбооны нэрэмжит шатрын рапид тоглолтын 2013 оны улсын аварга шалгаруулах VIII тэмцээн Гадаад хэргийн яаманд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж аваргаа тодруулав.

Тус тэмцээнд 53 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулснаас гурван их мастер, таван олон улсын мастер, 15 Олон улсын шатрын холбооны /ОУШХ/ мастер цолтой шатарчид байв. Тэмцээн швейцарь системээр есөн өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс олон улсын мастер Д.Янжиндулам 9.0 оноогоор түрүүлж, спортын мастер С.Сарантунгалаг 6.0 оноогоор хоёрдугаар байр, ОУШХ-ын мастер У.Лхамсүрэн 6.0 оноогоор гуравдугаар байр эзлэв. ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ 6.0 оноогоор, спортын мастер Ө.Нямтуяа 5.5 оноогоор шагналт байрт шалгарлаа.

Эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер Д.Шаравдорж 7.5 оноогоор нэгдүгээр байр, олон улсын мастер Г.Мөнхгал 7.0 оноогоор хоёрдугаар байр, ОУШХ-ны мастер У.Насанжаргал 6.5 оноогоор гуравдугаар байрт шалгарсан бол өсвөрийн шатарчин ОУШХ-ны мастер С.Билгүүн, ОУШХ-ны Д.Эрхэмбаяр нар тус бүр 6.5 оноогоор шагналт байр эзлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан