Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Супер лигийн хоёр дахь баасан гараг


Монголын сагсан бөм­бөгийн хөгжлийг бо­ди­тоор харуулж буй Үн­дэсний супер лигийн тоглолт эхлээд хоёр долоо хоногийг ардаа үджээ. Өрсөлдөөнтэй өр­нөж буй энэ удаагийн лигийн эхний тойрогт долоон баг хүч үзэж буй.
Ингээд өнгөрсөн баасан гарагт тоглолт үзэхээр Спор­тын төв ордныг зорив. Энэ өдөр өнгөрсөн жи­лийн аварга болох “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Говь-Алтай Мон торх” багийн болон “Сүх­баатар SBL хүлгүүд”, “Баян­зүрх Их-өргөө арав­тууд” багийн хооронд тоглолт өрнөх байв.

“Говь-Алтай Мон торх” муугүй л байна

Энэ жилээс хамгийн муу амжилт үзүүлсэн ба­гийг доод лиг рүү оруулж, доод лиг буюу “Спрайт супер лиг”-ээс хамгийн сайн амжилт үзүүлснийг нь дэвшүүлэн тоглуулж байхаар болсон. Тэгвэл энэ жил Үндэсний супер лигт дэвшин орсон “Говь-Алтай Мон торх” багт хэн хүнгүй итгэл найдвар тавьж байна. Ингээд тус багийнхан өнгөрсөн баа­сан гарагт “Увс Эрдэ­нэдрийлинг Ригс” багийн эсрэг ширүүхэн тоглолт үзүүлэв.   
Тоглолтын өмнө Ригс буюу Өрөмнүүдийн хувьд тоглолт нь тун жигдэрч, тоглогч бүр үүргээ биелүүлэн, хоёр легионер тоглогчтойгоо ойлголцсон нь харагдаж, “SBL Хүлэгүүд” багт лигийн эхний хожигдлыг нь хүлээлгэсэн байв.  Ха­рин “Говь-Алтай Мон торх” багийн хувьд долоо хоногийн турш тоглолтгүй байж, ле­гионер тоглогчтойгоо гар нийлэх боломжтой хуга­цаагаа өнгөрүүлсэн байлаа. Тоглолт эх­нээ­­сээ л хүчирхэг бүрэл­дэхүүнтэй “Увс Эрдэ­нэдрийлинг Ригс” ба­гийн давамгайллаар өрнөсөн.
Гайхалтай тог­лолт үзүүлж эхэлсэн Өрөм­нүүдийг зогсооход Мон торх багийн хувьд тун хэцүү байлаа. Улмаар 109:91 харьцаатай “Увс Эр­дэнэдрийлинг Ригс” багийг хожиж, улирлын гурав дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд 3:1 гэсэн амжилт үзүүлэв.
Өрөмнүүд энэ удаа­гийн тоглолтын үеэр ба­гаараа нийт 13 блок хийсэн нь онцлох үзүү­лэлт байлаа. Тэднээс С.Өр­нүүн­билэг 26 оноо, 15 сам­бар, С.Эрдэнэдалай 20 оноо, 10 самбар, Крис Мооре 12 оноо, зургаан блок, Б.Баярбат зургаан оноо авч 10 оновчтой дамжуулалт хийсэн бол  Кори Бета 17 оноо авчээ. Харин “Говь-Алтай Мон торх” багаас Н.Нямбаяр ба­гаа тэргүүлэн 26 оноо, найман самбар авсан бол, “Күэнтон Макдүри” 22 оноо, найман самбар, Б.Бат­­золбоо 18 оноо, най­ман самбар, есөн бөмбөг тас­лалт хийж, трибль дабль хийх тун дөхжээ. “Говь-Алтай Мон торх” багийн хувьд бүрэл­дэхүү­нээ сайжруу­­лахаар хэд хэдэн монгол тоглогч мөн легионер тамирчин авч­­ра­­­­­­­хаар ажиллаж бай­гааг дасгалжуулагч Ж.Отгон­­­дарь тоглолтын үеэр дуул­гасан юм.

Шийд хагарч хоёр дахь тоглолт болсонгүй

Ингээд өнгөрсөн баа­сан гарагийн хоёр дахь тоглолт “Баянзүрх Их Өр­гөө Аравтууд” болон “Сүх­баатар SBL Хүлэгүүд” багуудын хооронд өрнөх байв. Хүч сайтай хоёр ба­гаас сонирхолтой тог­лолт хүлээж байсан ч бие халаалтын үеэр Аравтууд багийн легионер тоглогч Андрей Вилламс тохолт гүйцэтгэхэд Спортын төв ордны  шийдний самбар да­хин ха­гарч, тоглолт үр­­гэлж­лэх боломжгүй бол­сон юм. Өнгөрсөн улир­лын  супер лигийн үеэр “SBL Хүлэгүүд” багийн тө­­вийн тоглогч Девон кларк цагирагинд довтлох үеэр самбар хагарсан нь анхны тохиолдол байсныг спорт сонирхогчид санаж бай­гаа байх. Харин энэ жил хуучин буюу өнгөрсөн жил хагарсны эсрэг талын шийд­­ний самбар хагарсан юм.


Т.Санчир Супер лигт тоглохоор болов

МҮСБХ-ноос дүрэм журмаа мөрдөн баг тамирчдаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа билээ. Журам мөрдүүлэх аж­лын хүрээнд олон зөр­чил үүсэхийн сацуу клубүүд хариуцлагагүй ханд­санаас тамирчид лигийн тэмцээнийг өнжих хүнд нөхцөл үүсч байсан. Эд­гээр тоглогчийн нэг бол Т.Санчир байв. Супер лиг эхлэхэд “Баянзүрх Их Өргөө Аравтууд” ба­гийн мэдүүлэгтээ Т.Санчи­рын нэрийг өгсөн ч тэ­рээр “Сүхбаатар SBL  хүлгүүд” багт тоглосон нь ихээхэн маргаан үүсгэсэн юм. Харин өнгөрсөн баасан гарагт аравтууд Т.Санчирыг багаасаа албан ёсоор хассан албан бичгээ МҮСБХ-нд ирүүлснээр тэрээр Үндэсний супер лигийн хоёрдугаар тойр­гийн тоглолтоос буюу энэ сарын 16-наас хүлгүүдтэй нэгдэх нь. Харин “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багийн хувьд Т.Санчирын орон тоог нөхөхөөр чөлөөт тоглогч Л.Эрдэнэбилэгтэй гэрээ байгуулжээ. Л.Эрдэнэбилэгийн хатуу тоглолт, сул бөмбөгөнд явах зэрэг чадвар нь тэдний  багт үр өгөөжөө өгнө гэдэгт аравтууд итгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан