Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр БНСУ-ын Чежү-д болсон жүдо бөхийн Гран при тэмцээний -100 кг-д аваргалснаар манай жүдочид хоёр алтан медальтай эх орондоо ирнэ.
Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан бол медалийн төлөөх барилдаанд Канадын Кэйл Райсийг цэвэр хожиж аваргын төлөө хүч үзэхээр болов. Чежүгийн Гран при тэмцээний алтан медалийн төлөө Украины жүдоч Блоченко Артемтай барилдаж ялжээ.
Энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээн болох Чежүгийн Гран при-д манай улсын 19 тамирчин хүч ур чадвараа сорьсон юм. Манай жүдочдоос тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн бол хоёр дахь алтан медалийг ийнхүү олимпийн аварга Н.Түвшинбаяр авчирлаа.