Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Парис Хилтон Н.Манделаг мэдэхтэйгээ

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Нельсон Мандела таалал төгссөнд эмгэнэн гашуудсан төр засгийн тэргүүн, урлаг соёлын алдартнуудыг мэдэгдэл тасрахгүй үргэлжилсээр байна. Реалити шоуны од Парис Хилтон ч бас эмгэнэл илэрхийлэгсдийн эгнээнд багтсан боловч харамсалтай нь тэрээр  Нельсон Мандела гэж яг хэн болохыг мэдэж байсан уу гэдэг олон хүнийг эргэлзүүлж орхив. Учир нь, Н.Мандела таалал төгссөн мэдээ гарсны дараахан түүний албан ёсны Твиттерээр "Тайван нойрс доо, Нельсон Мандела. Таны "Надад мөрөөдөл бий" илтгэл урам зориг бадраамаар. Гайхамшигтай эр" гэсэн жиргээ цацагдсан юм. Парис Хилтон Н.Манделаг Мартин Лютер Кингтэй андуурсан бололтой. Гэвч ийм ичгэвтэр алдаа гарсныг мэдмэгцээ жиргээг устгасан бололтой. Үүний дараахан дээрх жиргээг Парис Хилтон бичээгүй, тэр үед тэрээр онгоцонд явж байсан, онгоцноос буумагцаа энэ тухай олж мэдсэн хэмээн дахин Твиттерээр учирлаж, "Надад мөрөөдөл бий" илтгэлийг Мартин Лютер Кингийнх гэдгийг хэн ч мэднэ хэмээн тайлбар хийжээ.


Парис Хилтоны "залруулга"

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан