Японд дэлгэрээд байгаа өвөрмөц хачин бас гаж гэж хэлж болох “толгой-уут” нэртэй гоёл. Залуус өөрийн духандаа давстай уусмалыг шахуулж, духан дээрээ том гэгчийн булдруу үүсгэн түүнийхээ дунд нүх гаргана. Пончик хэлбэрт энэхүү уут нь өдрийн турш таны духан дээр тамга болж байдаг ч маргааш нь ор мөргүй алга болно. Үүнийг байнга өөр дээрээ туршигчдын хэлж байгаагаар сэтгэл санааны тайвшрал болдог гэнэ.
Тэд иймэрхүү булдруутай болсны дараа сайхан мэдрэмж төрж, бага зэрэг чимчигнэх нь таатай санагддаг учраас ахин дахин хийлгэдэг гэсэн байна.
“Энэ бол миний амьдралын таатай туршилтын нэг. Би өдөр бүр дараагийн алхам нь хэмээн халуурч байгаагаа мэдэрдэг” хэмээн өөрийгөө хилэнц гэж нэрлэсэн залуу “National Geographic”-т ярьжээ.