Гэрчийн худал мэдүүлэг, өмгөөлөгчийн алдаа, зарим тохиолдолд гэмт хэрэг илрүүлсэн хэмээж сайшаал хүртэх гэсэн мөрдөн байцаагчдын бохир үйлдлээс болоод хилсээр ял авсан хүн нэг биш. Тэдний зарим нь бүр хуулийн дээд хэмжээ, цаазаар авхуулах ял авсан байдаг. Гэрэл зурагчин Тэрин Саймон ийн хэлмэгдэж шоронд ял эдэлж байгаад гэм буруугүй нь нотлогдон олон жилийн дараа ч болов суллагдсан хүмүүсийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гээд буруутгасан, цагдаагийнхан ташаарч баривчилсан тэр газарт нь зургийг нь авсан нь энэ.
1. Кэлвин Вашингтон
Техас мужийн Уйэко хот. С&Е дэн буудал. 24 тоот өрөө. Вашингтоныг энэ буудалд хүний амь хөнөөсөн гэсэн гэрчийн худал мэдүүлгээр баривчилж шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Тэр 13 жил хоригдоод гэм буруугүй нь нотлогдсоны дараа суллагдсан.
2. Ларри Мей
Индиана мужийн Гэри хот. “Ройял Инн” зочид буудал. Түүнийг хүчирхийлэл, дээрэм, нийгмийн эсрэг аюултай гэмтхэрэгтэн хэмээж энэ буудалд яг ингэж нуугдаж байхад нь баривчилсан. Түүнд 80 жилийн хорих ял өгснөөс 18 жилийг нь эдлээд байхад буруугүй нь нотлогдсон.
3. Рональд Жонс
Иллинойё муж. Чикаго хот. Саут-Сайд. Аллага, хүчингийн хэрэгт бууртгагдан цаазаар авхуулах ял сонсоод шоронд 8 жилийг өнгөрүүлсэн. Буруугүй нь нотлогдож суллагдсаныхаа дараа өөрийг нь анх цагдаагийнхан баривчилсан газарт байгаа нь энэ.
4. Ларри Янгблад
Аризона мужийн Тусон хот. Хүүхдэд халдсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн баривчлагдаж шоронд найман жилийг өнгөрүүлсэн. Түүний найз бүсгүй Элис Лейтнер яг тэр гэмт хэрэг гарах үед тэд яг энд хамт байсан гэдгээ хуулийнханд нотолсны дараа суллагдсан.
5. Трой Уэбб
Аризона мужийн Тусон хот. Хулгай, дээрэм, хүчирхийлэл үйлдсэн хэмээн баривчлагдаж 47 жилийн ял сонсоод амьдралынхаа 7 жилийг шоронд өнгөрүүлсэн Трой Уэбб шоронгоос гарсныхаа дараа өөрийн нь гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа тэр газарт