Библи сударт Сарра гэгч 90 нас хүрч байхдаа бурхны ивээлээр хүү төрүүлсэн тухай өгүүлдэг. Хэдийгээр орчин үеийн эмнэлэг өндөр түвшинд хүрсэн ч гэсэн ийм тохиолдол хараахан гараагүй л байна. АНУ-д 1997-1999 оны хооронд 539 эмэгтэй 50 нас өнгөрсөн хойноо, 55-аас дээш насны 194 эмэгтэй хүүхэд төрүүлсэн нь бүртгэгдсэн байдаг. Тэдний олонхи нь зохиомлоор үр тогтоосон байсан. Тэдний зарим нь төрсөн охин нь үргүй учраас охиндоо тусалж, нэгэн зэрэг эмээ, ээж болсон байна.
Ер нь түүхэнд 50-иас дээш насандаа, тэгэхдээ хэвийн байдлаар хүүхэд төрүүлсэн тохиолдол цөөнгүй. Эдний 19 жишээ энэ.
19. Грекээс АНУ-ын Чикагод цагаачлан ирсэн грек эмэгтэй Жоржиа Битцис Пүүлеу 1899 онд 50 насандаа отгон хүүхдээ төрүүлжээ
18. 44 настай Морган Зантуа гэгч 44 нас хүрээд хоёр дахиа гэрлэсэн ч одоо хүүхэд төрөхгүй гэж итгээд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхээ больсон байна. Эхний нөхрөөсөө том болсон хүүтэй тэр долоон жилийн дараа 51 насандаа жирэмслэж 2001 онд охин төрүүлсэн. Ургийг хийсвэр хагалгаагаар гаргасан.
17. Америкийн жүжигчин Адрианна Барбеа мөн 51 насандаа 1997 онд хүүхэд төрүүлсэн. Тэр бас хоёрдахь нөхөртөө хүүхэд төрүүлж өгөх гээд бүтэхгүй болохоор зохиомлоор үр тогтоож, хэвийн төрүүлсэн.
16. Францын өнгөт арьст эмэгтэй Катриана Колонгес 2011 онд 52 насандаа гурван ихэр хүүхэд төрүүлсэн. Тэр үед түүнд хоёр хүү, охин, гурван ач байсан.
15. Зөвлөлт, оросын жүжигчин Александр Белявскийн хоёр дахь эхнэр Людмила Белявская 2003 онд 52 насандаа нөхрөө 70 настай байхад охин төрүүлсэн. Хийсвэр хагалгаа хийж гаргасан.
14. Англи эмэгтэй Дебблэ Хугес жирэмсэлтээс сэргийлэх эм хэрэглэдэг байсан ч 2011 онд 53 насандаа хүү төрүүлсэн. Тэгэхэд тэр хоёр хүү, хоёр ачтай байжээ.
13. Америкийн Луси Гаусс Кенней гэгч 1880 онд отгон хүүгээ 53 насандаа төрүүлсэн.
12. Бразилийн жүжигчин Соланж Коуту 2010 онд өөрсөө 30 дүү оюутан залуутай гэрлэж 2011 онд 54 насандаа шинэ нөхөртөө хүүхэд төрүүлж өгсөн.
11. Израилын нэгэн эмэгтэй 2009 онд 71 настай нөхөртөө хүү төрүүлж өгсөн.
10. Америк эмэгтэй Арачелиа Гарсиа 2000 онд 54 насандаа гурван ихэр хүүхэд төрүүлсэн.
9. Английн Элизабет Гринхилл гэдэг эмэгтэй 1669 онд 54 насандаа өөрийнхөө 39 дэх хүүхдийг төрүүлсэн байна. Тэр амьдралдаа 38 удаа төрсний нэг удаад нь хоёр ихэр төрүүлсэн байдаг. Тэр манай гаригийн хамгийн олон хүүхэдтэй эмэгтэй. 39 дэх хүүхэд нь төрөхөөс өмнөхөн нөхөр нь нас бараагүй бол тэрээр дахиад хоёр юм уу гурван хүүхэд төрүүлэх байсан гэнэ.
8. Англи бүсгүй Катхлэн Кампбел 1987 онд 55 нас хүрэх гэж байхдаа хүү төрүүлсэн гэнэ.
7. Чилийн Леонтина Альбина 1981 онд 55 насандаа хүүхдээ төрүүлсэн.
6. Оросын Ульяновск хотын Раиса Ахмадеева 2008 онд 56 нас хүрэх гэж байхдаа анхны хүүгээ төрүүлсэн. Хийсвэрээр гаргаж авсан хүү 2,6 кг жинтэй, 49 см өндөр байсан гэнэ.
5. Украины Киев хотын нэгэн эмэгтэй 2008 онд 57 насандаа хүү төрүүлсэн, Хийсвэрээр гаргаж авсан. Хүүхэд 3,9 кг жинтэй байжээ.
4. Оросын Наталья Суркова бол оросын хамгийн өндөр насай ээж. Насанд хүрсэн хоёр том залуугийн ээж тэрээр 1996 онд 57 настай байхдаа охин төрүүлсэн. Охин нь 3,45 кг жинтэй, 51 см өндөр байжээ.
3. Америкийн Рутт Кистлер 1956 онд 57 нас хүрч байхдаа охин төрүүлсэн.
2. Их Британийн Гернси арлын оршин суугч Даун Брүүк 1997 онд 59 насандаа хүү төрүүлснийг хийсвэр хагалгаагаар гаргаж авсан. Амьд хүүхэд, тэгээд хэвийн төрөлтөөр гаргасан, манай гаригийн хамгийн өндөр настай ээж.
1. 1776 онд валлийн Эллен Эллис гэдэг эмэгтэй 72 насандаа 13 дахь хүүхдээ өтрүүлсэн. Харамсалтай нь хүүхэд нь нас барчихаад гарсан.
Зохиомлоор үр тогтоож хүүхэд гаргасан эмэгтэй бол индиан эмэгтэй Омкари Пануар. Тэрээр 2008 онд хийсвэр хагалгаагаар хоёр ихэр төрүүлсэн. Охин, хүү хоёр нь тус бүр 2 кг жинтэй байсан. Ихрийг төрүүлэх үедээ тэрээр насанд хүрсэн хоёр охин, таван ачтай байсан ч, 77 настай нөхөр нь эрэгтэй хүүхэдтэй болохыг маш их хүсч байснаас ийм шийдэлд хүрсэн байна. Тэр байтугай нөхөр нь үүний тулд үхрүүдээ худалдаж, газраа барьцаанд тавьж үр суулгах төлбөр олсон байна.