Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Линдсей Лохан: Би өөрийнхөө хамгийн аюултай дайсан


Согтуу яваад цагдаад баригдлаа, дэлгүүрээс үнэт эдлэл хулгайллаа, архи ууж болохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг зөрчлөө гээд л Линдсей Лоханы тухай мэдээ сүүлийн хэдэн жил дандаа хар бараанаар ээлжилж байсан.
Үүнээс болоод түүнийг “Холливудын муу охин”-ы имижээр л олон нийт төсөөлдөг болсон. Гэвч хэдхээн жилийн өмнө тэрээр бүхний хайрыг татсан бяцхан охин байсан билээ.
Хүүхэд насандаа амжилтын оргилд хүрсэн Линдсей яагаад буруу зам руу хальтараад орчихов, тэр үнэхээр засаршгүй донтогч болчихсон гэж үү. Эдгээр асуултад түүний Пирс Морганд өгсөн дараахь ярилцлага хариулт өгөх болно.


-Линдсей амьдрал ямархуу байна даа?
-Сайн байгаа, баярлалаа.

-Та хүүхэд насандаа тоглосон “Parent Trap” киногоороо л гэнэтхэн од болсон шүү дээ. Тэр цагаас өдийг хүртэл үзэж туулсан бүхний дараа хэрвээ танд өнгөрснийг өөрчлөх боломж олгож, кино од болохоос өөр зам сонгож, хэний ч танил бус нэгэн бол гэвэл та зөвшөөрөх байсан уу?
-Үгүй ээ, би харин ч уурлах байсан.

-Яагаад. Харин ч таны амьдрал илүү дээр болох байсан биш үү?
-Үгүй дээ, бүх зүйл учир шалтгаантай байдаг.

-Энэ нь та өнгөрсөн бүхэнд харамсдаггүй гэсэн үг үү?
-Би өнгөрсөн амьдралдаа харамсахгүйгээр амьдардаг. Мэдээж надад хийсэн алдаа бий. Засч өөрчлөхийг хүсдэг алдаанууд. Гэвч тэгж алдсандаа харамсдаггүй. Яагаад гэвэл тэднээс би сургамж авсан учраас.


-Нэр хүнд таныг эвдсэн үү?

-Тийм ээ, зарим талаараа. Гэхдээ энэ тун харьцангуй ойлголт учраас би гомдоллож чадахгүй нь.

-Алдар нэр гэдэг яг л хар тамхи шиг ухаан бодлыг мансууруулдаг уу?
-/Инээв/ Яг хар тамхи шиг гэж хэлж мэдэхгүй нь. Гэхдээ тийм ч байж мэдэх юм. Яагаад гэвэл донтуулдаг болохоор.

-Таны хүүхэд нас эцгийн тань нөлөөнөөс болж эмх замбараагүй өнгөрсөн гэдэг?
-Тийм ээ, эмх замбараагүй. Хэдэн сар сайхан байснаа дахиад л бүх зүйл буруугаар эргэчихдэг байсан. Аавыг байгаа үед бид яг л өндөгний хальсан дээр явж байгаа юм шиг л эмзэг мэдрэмтгий байдаг байв.

-Би таны аавтай уулзаж байсан юм. Их сэтгэл татам хүн байсан. Тэр Уолл-Стритэд ажилладаг байсан гэсэн.
-Тийм ээ, түүний хамгийн аймаар чанар нь энэ.

-Тэр хэлэхдээ өвөө тань ч бас архи их уудаг байсан гэсэн.
-Гэхдээ аав илүү их мансууруулах бодист хэрэглэдэг байсан.

-Кокайн уу?
-Тийм ээ. Бид яаж ч хичээгээд тэр өөрчлөгдөөгүй. Би түүнийг амьдралдаа эргэж оруулах гэж хичээх бүрт надад төвөг удаж, асуудал үүсгэдэг байсан. Заримдаа тэр гайхамшигтай сайн эцэг шиг байснаа гэнэтхэн л амьдралыг минь орвонгоор нь эргүүлээд, галзууруулж орхидог байсан.

-Та ааваасаа айдаг байсан уу?
-Би хэзээ ч түүнээс айж байгаагүй. Гэхдээ дүү нар маань айдаг байсан. Тийм болохоор ямар нэг асуудал үүсвэл ээж, дүү нар маань зүгээр байгаа даа гэж санаа зовох инстикт надад бүр тогтчихсон байсан. 

-Тэр та нарыг зоддог байсан юм уу?
-Намайг бол үгүй. Харин нэг удаа дүүгийн минь толгой руу удирдлага авч шидэх үед их аймшигтай байсан.

-Гэр бүлийн ийм таагүй уур амьсгал танд яаж нөлөөлсөн бэ?
-Энэ бүхэн намайг сэтгэлийн гүн хямралд оруулсан. Гэвч сэтгэлээ амрааж тайвшруулах боломж ч гарч байсангүй. Надад тайван суугаад амрах цаг мөч байгаагүй. Тийм болохоор шууд л өөрөө сэтгэл зүйн эмчилгээнд явж эхэлсэн.

-Хамгийн анх хэзээ сэтгэл зүйн эмчид хандсан бэ?
-13 настай байсан болов уу. Хэн нэгэнтэй ярих хэрэгтэй байлаа. Гэвч ээждээ бүх дарамтыг үүрүүлэхийг хүсээ­гүй учраас өөр хэн нэгэнд зовлонгоо хуваалцахыг хүссэн. 

-Тэгвэл хэзээнээс согтууруулах ундаа ууж эхэлсэн бэ?
-17 настай байхдаа анх удаа ууж үзсэн.

-Таалагдсан уу?
-Үгүй ээ, уусныхаа маргааш аймшигтай өвдөж, ээж эм өгч байж зүгээр болж байсан. Тийм болохоор ахлах сургуулиа төгстлөө дахиад архи уугаагүй.

-Тэр үед мансууруулах бодис ч хэрэглэдэггүй байсан уу?
-Үгүй, үгүй.

-Тэгэхээр Линдсей өсвөр насандаа бол хүмүүжилтэй охин байжээ?
-Тийм шүү. Хүүхэд байхад манай найзууд согтсон болж тоглодог байлаа. Түүнээс биш жинхнээсээ ууж, согтож байсангүй. Би ер нь, эцэг эхийнхээ үгнээс зөрдөг хүүхэд байгаагүй. Их хөдөлмөрлөдөг, гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан охин байсан. Ахлах сургуулийнхаа үдэшлэгт ч явдаггүй байсан.

-Тэгвэл хэзээнээс зөв замаасаа хазайж эхэлсэн юм бэ?
-Лос Анжелест нүүж ирснээс л хойш гэж бодож байна. 2007 онд хамгийн анх удаа цагдаад баривчлагдах үедээ би 20-той байсан. Тэр үед миний машинд кокайн байсан. Тэр үеэс л хойш хэвлэлийнхэн намайг салахгүй дагадаг болсон. Уг нь, тэр өдөр л би анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн нь  юм. Угаасаа тэр өдөр би буруу хүмүүстэй клубт орж, тэднийг дагаж кокайн хэрэглэсэн. Тэгээд үлдсэнийг нь машиндаа авч орсон нь тэнэг хэрэг болсон.

-Та хэдэн удаа кокайн хэрэглэсэн бэ?
-Хүмүүс намайг их л олон удаа хэрэглэсэн гэж боддог байх. Гэвч амьдралдаа дөрөв, таван удаа л хэрэглэж байсан.

-Үнэн үү?
-Тийм ээ, үнэн. Яагаад гэвэл кокайн аавыг санаг­дуулаад байдаг болохоор би дургүй. 20 наснаасаа 23 хүртлээ дөрвөн удаа л хэрэглэж үзсэн. Гэтэл хоёр удаад нь баригдчихсан.

-Мансууруулах бодис танд таатай мэдрэмж төрүүлж байсан уу?
-Харин ч үгүй. Нэг л тавгүй, чих дүнгэнэж шунгинаад эвгүй байдаг. 

-Гэхдээ хүмүүс таныг ердөө дөрвөн удаа кокайн хэрэглэсэн гэдэгт итгэхгүй л байх даа.
-Гэвч үнэн л энэ. Би геройн хэрэглэж үзээгүй, хэзээ ч өөрийгөө тарьж байгаагүй. Би тийм хэрээс хэтэрсэн зүйлсээс айдаг.

-Тэгвэл та юу татдаг байсан юм бэ?
-Мэдээж марихуан. Марихуан арай илүү таалагддаг байсан. Би олны нүдэнд ил амьдардаг учраас хүмүүс энэ бүхнийг асуудал болгоод байгаа болохоос коллежийн оюутан байхдаа бараг бүх хүн л ямар нэг зүйл хэрэглэж үздэг шүү дээ.

-Гэхдээ таны түүх бол өөр шүү дээ. Асар өндөр гялалзсан амжилтад хүрсэн бүхний хайрыг татсан хүүхэд 20 хүрмэгцээ л асуудалд орооцолдож, бүх зүйл нь буруугаар эргэж эхэлсэн. Үзэгчдийн хайртай хүүхэд шоуны охин болж хувирсан. Тэр үед таны толгойд юу бодогдож байсан бэ?
-Би зүгээр л бусдын үгийг тоодоггүй байсан. Хэнийг ч сонсохыг хүсдэггүй, хэнд ч итгэдэггүй байсан. Энэ л намайг асуудалд оруулсан.

-Ээждээ хүртэл үү?
-Ээж минь намайг Лос Анжелесийг орхиод Нью-Йоркт гэртээ хүрээд ирээч гэдэг байсан. Би уг нь ээжийнхээ үгийг сонсох ёстой байсан юм. Гэвч тэнд буцаад очихоор аав байгаа гэж бодохоор л явмааргүй санагддаг байлаа.

-Та ийм байдалд хүрсэндээ аавыгаа буруутгадаг уу?
-Үгүй ээ, хэнийг ч буруутгахгүй. Би зөвхөн өөрөө л буруутай. Би өөрийнхөө хамгийн аюултай дайсан гэдгийг мэднэ. Аавын тухайд эцэс сүүлдээ би түүнийг амьдралдаа оруулах гэж хичээхээ больсон. Тэр эцэг хүн шиг байж чадаагүй. Нэг удаа би түүнийг ээжийг минь хуураад өөр эмэгтэйтэй хамт байхад нь барьж байсан.

-Аавынхаа араар тавьж буйг та барьсан хэрэг үү?
-Тийм. Аав нэг удаа тав хоногоор алга болоод бид түүнийг хайхаар эмээгийн байшинд очсон юм. Гэтэл аав тэнд эмээгийн усан санд өөр нэг эмэгтэйтэй хамт байж байсан. Би дотогш орж, тэр эмэгтэйнх нь цүнхнээс бичиг баримтыг нь харж, нэр усыг нь мэдэж авсан. Тэр явдлаас болоод сэтгэлээр их унасан. Ээждээ хэлэхэд их хэцүү байсан. Хожим нь тэр эмэгтэй аавын хүүхдийг төрүүлсэн тухай хэвлэлээр гарсан шүү дээ.

-Аав нь архи уудаг, хар тамхи татдаг, бас дээр нь эхнэрээ хуурдаг гээд энэ бүхнийг харах таны хувьд хүнд байсан байх.
-Тийм ээ, гэхдээ үүгээр ч дуусаагүй. Нэг удаа ээжтэй маргалдсан тухайгаа жаахан хэтрүүлээд аавд ярьчихсан чинь миний яриаг нууцаар бичээд авчихсан байсан. Тэгээд тэр бичлэгээ хэвлэлийнхэнд зарчихсан. Энэ бол манай гэр бүлийн хувьд хамгийн хүнд үе байсан. Тэр дэгсдүүлсэн яриа ээж бид хоёрын харилцааг маш хөндий хүйтэн мэтээр хүмүүст буруугаар ойлгуулж, зүрхийг минь шархлуулсан.

-Тэгээд л уудаг болсон хэрэг үү?
-Яг ч тийм биш. Би тийм их уудаг байгаагүй. Би хэзээ ч өглөө босоод архи ууж байгаагүй.

-Тэгэхээр та нэг их уудаггүй. Бас хэдхэн удаа хар тамхи хэрэглэж байсан юм байна. Тэгвэл тэр олон архи, мансууруулах бодисын эсрэг эмчилгээ юу болж таарах вэ?
-Энэ чинь л миний ойлгож чадахгүй байгаа ганц зүйл. Ер нь бол хүмүүс өөрөө өөртэйгөө байх цаг гаргах хэрэгтэй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас намайг өөртэйгөө байх цаг гаргах гэж тийшээ явуулдаг юм болов уу л гэж бодож байна. Хэрвээ буруу зүйл хийсэн бол гурван сар чимээгүй байж, өөртэйгөө ярилцах нь зөв байх.

-Гэхдээ сэтгэл зүй, бие эрүүл мэндийн хувьд танд тийм эмчилгээ хэрэгтэй байсан гэж бодож байна уу?
-Бүхэл бүтэн гурван сар түгжигдэх хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Үнэнийг хэлэхэд тэнд эмчилгээ ч хийгээгүй.

-Ингэхэд та хэдэн удаа ийм эмчилгээнд хамрагдсан бэ?
-Шүүхийн шийдвэрээр зургаан удаа эмчилгээнд явсан. Одоо ийм эмчилгээний талаар бараг ном бичихээр болоод байна. Байнга л эмчилгээнд явуулна гэдэг чинь өөрөө утгагүй шүү дээ. Эхний хэдэн удаагийн шүүхийн шийдвэрийг би хошигнол мэтээр хүлээн авдаг байсан. Гэвч сүүлдээ үнэхээр цаг үрсэн явдал болсон.

-Яг л сургуулийн шийтгэл шиг үү?
-Харин тийм. Тэд яг л өмнө нь асууж байснаа дахин давтан асуудаг. Би ч хариултаа давтаад л хэлчихдэг.

-Та хэзээ ч өөрийн сайн дураар эмчилгээнд орж байгаагүй юу?
-Нэг удаа орж байсан. “Хэн намайг хөнөөснийг би мэднэ” кинонд тоглож байх үедээ би сэтгэл санааны хямралд ороод байсан юм. Уг нь тэр үед би бараг нэг жилийн хугацаанд огт архи уугаагүй байсан. Гэвч кино зохиолоос болоод шөнө бүр хар дарж зүүдэлж, сэтгэл зүйд нөлөөлж эхэлсэн. Тийм учраас сайн унтаж амарч, хэн нэгэнтэй ярилцаж байхын тулд эмчилгээнд явсан. Гэхдээ өдөр нь гарч ажлаа хийгээд, шөнө нь очиж унтдаг байсан. Тэнд хийдэг АА уулзалт надад их тус болсон.

-АА уулзалт аа. Тэгвэл та архины хамааралтай байсан юм биш үү?
-Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Түүнээс өмнө бол гадагш их гардаг, их ч уудаг байсан. Юм бүхэнд л хүмүүс намайг буруутгах юм. Намайг бүр зүүлт хулгайлсан гэж хүртэл гүтгэсэн шүү дээ. Би тэр зүүлтийг хулгайлаагүй. Тэр дэлгүүрт болсон явдлыг харуулсан видеог хэнд ч үзүүлэхгүй байгаа нь хачирхалтай. Уг нь, болсон явдлыг яривал би тэр зүүлтийг сонирхоод авах гээд мөнгөө төлөх гэтэл худалдагч нь ирээд “Та төлөх хэрэггүй. Өнөөдөр зүүгээд маргааш авчраад өгөхөд л болно” гэж хэлсэн.

-Таныг харахад өөртөө шүүмжлэлтэй ханддаг юм байна. Тэгэхээр та өөрийн­хөө гаргасан алдааны тухай юу хэлэх вэ?
-Эрүүл бус үедээ машин жолоодож байгаад баригдсан нь үнэхээр тэнэг алдаа байсан юм. Түүнээс л болоод хүмүүс намайг солиотой, мансуурагч гэж бодох болсон. Гэвч би тийм хүн биш.

-Таны бэлгийн чиг хандлагын тухайд асууж болох уу?
-Надад эрчүүд таалагддаг.

-Та өөрийгөө бисекс гэж боддоггүй хэрэг үү?
-Биш ээ. Би эрэгтэй хүнд л дурладаг. Эмэгтэйчүүдийн хувьд бол өөр. Би Самантаг /түүний экс найз бүсгүй/ хүнийх нь хувьд хайрладаг. Магадгүй тухайн үед өөр сонирхол байсан байж болох ч тэр нь шинэ зүйл туршиж үзэх гэж л тэгсэн хэрэг.

-Та хамгийн сүүлд хэзээ мансууруулах бодис хэрэглэсэн бэ?
-Жилийн өмнө байх аа. 

-Тэгвэл та бусад од шиг тайвшруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг үү?
-Би анхаарал дутагдлын өвчтэй л дөө. Үүнээс болоод сул зогсч чаддаггүй. Тиймээс аддералл гэж эм уудаг. Энэ эм намайг тайвшруулдаг юм. Харин хүмүүс энэ эмийг өөр зорилгоор, зарим охид бүр турах гэж уудаг юм билээ. Учир нь, энэ эм хоолны дуршлыг бууруулдаг. Харин би цаг үргэлж идэж явдаг хүн. Бас онгоцоор ниссэний дараа унтаж амарч чаддаггүй учраас бага тунгаар тразодон хэрэглэдэг.

-Таны ярьсан бүхнээс харвал Линдсей Лоханы тухай хэвлэлүүдийн бичээд байдаг тэр дүр чинь та биш, хэн нэгэн зохиомол дүр юм биш үү?
-Би тийм солиотой хар тамхичин биш ээ. Би зүгээр л найзуудтайгаа шөнө орой болтол клубт бүжиглэдэг. Энэ чинь 26-тай охидын хувьд тийм ер бусын хэрэг биш биз дээ.

-Та архинаас бүр мөсөн татгалзаж болохгүй гэж үү?
-Би уухгүй байж чадна. Угаасаа ч өдөр бүр уудаггүй. Хит Лежер  /мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглээд нас барсан жүжигчин/ надад хэлж байсны дагуу нэг бүтэн жил архи уухгүй явж үзсэн. Тэр үед надад огтхон ч хэцүү байгаагүй. Гэхдээ энэ нь оройн хоолонд хундага дарс ч уухаа больсон гэсэн үг биш л дээ.

-Харамсалтай нь, хүмүүс таныг тэгж боддоггүй?
-Бүр шүүгчид хүртэл цуу ярианд итгэнэ гээч. Энэ л хамгийн хэцүү.

-Холливудынхнаас та хэнтэй сайхан харилцаатай байдаг вэ. Тэд танд зөвлөгөө өгдөг үү?
-Мерил Стрип надад сайхан ханддаг. Тэр надад мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна энэ бүхнийг орхиод ээжтэйгээ хэсэг амьдраач гэж хэлдэг юм.

-Тэгээд та яагаад гэртээ хариагүй юм бэ?
-Би очихыг хүсч байна. Гэвч шүүхийн шийдвэрээс болоод би одоо Калифорни мужаас гарч болохгүй болчихсон. Шүүх намайг миний байж болох хамгийн муу газарт хорьчихлоо.

-Эцэст нь, таны амьдралын хамгийн аз жаргалтай үе хэзээ байсан бэ?
-“Parent Trap” кинонд дүр авсан өдөр маш их жаргалтай байсан.

-Тэгвэл хамгийн хэцүү өдрийг санаж байна уу?
-Шоронд орсны дараа ээжийнхээ царайг харахад хамгийн хэцүү байсан. Торны цаана 12 хоног өнгөрүүлэхдээ дөрвөн өдрийн турш уйлж билээ.

0 Сэтгэгдэл
hudalch...
Хамгийн их уншсан