Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хамгийн үнэтэй, эртний зэвсэг хэрэгсэл

Эд зүйл гэдэг цаг хугацаа өнгөрөх тутам үнэд ордог. Түүх, он цагийг туулж ирсэн эртний сэлэм, бамбай, цахиур буу зэрэг зэвсэг хэрэгсэл дуудлага худалдаагаар ямар үнэд хүрдэг вэ. Өмнө үеийн цэрэг дайны зэвсэг хэрэгслүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн 10 эд зүйлийг Forbes сэтгүүл жагсаасан нь энэ.
 

Цин гүрний эзэн хааны сэлэм. 58,9 гонконг доллар.

1748 онд Цин гүрний эзэн хаан Айсиньгеро Хунлины эдэлж явсан ёслолын сэлэм. Тэрээр энэ сэлэмний загварыг өөрөө гаргаж эзэнт гүрнийхээ хамгийн уран хүнээр хийлгэсэн гэдэг. 1748-1795 онд нийтдээ 90 сэлэм хийж. Бариулыг нь алт, мөнгөөр бүрэн мана шигтгэсэн байна. 2008 онд гонконгт болсон дуудлага худалдаан дээр 7,5 мянган ам.доллараар үнэлсэн нь хүйтэн зэвсгээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь тэр.


Насридын үеийн кинжал. 5,9 сая доллар.

1230-1492 онд өнөөгийн Испанийн газар нутагт байсан Гранадын эмиратын гүрний хамгийн сайн хадгалагдаж ирсэн зэвсэг. Алтаар чимэглэсэн энэ зэвсэг 2010 онд Лондонгийн Sotheby’s дуудлага худалдаагаар 800 мянган фунт стерлингээр зарагдсан нь анхны үнээсээ бараг тав дахин их үнэд хүрсэн.


Хамгийн үнэтэй гар буу. Нэг сая 142 мянган ам.доллар

Алтаар урласан адгуус амьтдаар чимэглэсэн, 31 калибрын Colt маркийн энэ буу 1849 оны загварынх. Тухайн үедээ Сэмюэл Кольтын нэрийн хуудас болж байсан энэ бууны гурвыг оросын Николай I эзэмшиж байсан нь одоо эрмитажид байгаа. 2012 онд  Sotheby’s  дуудлага худалдаагаар серийн 63306 дугаартай энэ буу сая долларын босго давсан үнэ хүрсэн. 
 

Хамгийн үнэтэй бамбай. 923,1 мянган доллар

Британийн нэрт зураач, барималч  Жон Флаксманы урласан Ахиллын бамбай. 1823 онд Камберлендийн герцог Эрнст Августад зориулан хийсэн энэ бамбай бэлгэ тэмдгийн чанартай байсан ч Регентстийн үеийн урлагийн бүтээлийн оргил болсон. Бамбай дээр Хомерийн “Илиада” дууллын үйл явдлаас дүрсэлсэн нь 2007 онд Лондонгийн дуудлага худалдаагаар энэ төрлийн эд зүйлийнхээ хамгийн өндөр үнэд хүрсэн.
 

Хамгийн үнэтэй дуулга. 542 мянган ам.доллар.

Эртний грекийн ийм хүрэл дуулга өнөөдөр ердөө хоёрхон байгаагийн нэг нь Гамбургийн музейд байдаг бол нэгийг нь 2010 онд Нью-Йоркийн Christie"s дуудлага худалдаагаар борлуулсан. Манай эриний өмнөх VII зууны үед бүтээсэн энэ дуулга өнөө хүртэл хадгалагдса  гэхэд харин ч бүтнээрээ.
 

Хамгийн үнэтэй хуяг самурайнх. 602,5 мянган доллар

1603-1868 он буюу Эдогийн үеийн эхэн үеийн энэ хуяг хоёр зуу орчим жилийн туршид японы эрх барьсан Токугавагийн төрлийнхний цуглуулгад байсан. Өнөөдөр японд ч цөөхөн тааралдах ийм хуучны, тэгээд алт эрдэнэсээр чимэглэсэн энэ хуяг дуудлага худалдаан дээр эхний үнээсээ бараг хоёр дахин өссөн үнээр борлосон.


Самурайн илд. 238,3 мянган доллар

Масамунэгийн удмын уран гартнуудын илдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хил давуулахыг хориглодог байсан ч XIX зууны төгсгөл, XX зууны эхээр ийм хоригийг цуцалсан байснаас эртний самурайн ийм илдний ихэнх нь баруун руу гарчээ. 2007 оны тавдугаар сард энэ илд Лондонд ийм үнэ хүрсэн. Энэ илдийг их мастер Синтого Кунимицугийн урланд Масамунэ, Юкимицу хоёр хамтран бүтээсэн гэдэг.


Конгийн удирдагчийн жад. 108,7 мянган евро

Ардчилсан Конго улс Белгийн эзэмшилд байх үед энэ улсаас европчууд эд баялаг, урлагийн бүтээл түүн дотор зэвсэг зөөх нь ямар ч  саадгүй байлаа. Ийм байдлаар конгийн хааны энэ илд гарсныг  нь 2012 онд Парист дуудлага худалдаагаар зарсан нь энэ.


42,8 мянган долларын үнэтэй цахиур буу.

Туркийн султан Абдул-Хамида I-ийн  бие хамгаалагчийн эдэлж явсан, 1780 оны хийц энэ цахиур буу өнөө хүртэл үлдэж ирсэн 10 бууны нэг. 9 нь музейд байдаг бол нэг нь хувь хүнд байсан. Османы урчууд үнэт эрдэнэсээр чимэглэн хийсэн гайхамшигт  бүтээл зэвсэг гэхээсээ урлагийн бүтээл гэлтэй.


Хамгийн үнэтэй хавчаахай. 33,8 мянган евро

XYII  зууны үеийн немцийн анчны энэ хавчаахай 2005 онд Мюнхений Sotheby’s дуудлага худалдаагаар ийм үнэ хүрсэн нь энэ. Анх бүтээсэн тэр л янзаараа, маш сайн хадгалагдаж ирсэн энэ хавчаахайг жинхэнэ уран гартан бүтээсэн нь лавтай. Дуудлага худалдаагаар эхний үнэ 18,0 мянган евро байсан ч бараг хоёр дахин өндөр үнээр борлогдсон.

1 Сэтгэгдэл
Манжийн хааны ёслолын сэлэм бол яг л Монгол сэлэм мөн байна. Тухайн үeийн Манжийн хаад дандаа Монголын эрлийз хурлийз хүмүүс байсан. Тийм учир асуудалд Монголжуу сэтгэлгээгээр хандаж байсан байж таарна. Надад ийм мэдрэмж төрж байна
Хамгийн их уншсан