Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн нурав

Ирэх жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах гол стадион болох Бразилийн  Сан Паологийн Коринтианс хэмээх цэнгэлдэх хүрээлэнд осол гарч хоёр хүн нас барлаа. Дараа сард ашиглалтад хүлээлэн өгөх байсан цэнгэлдэх хүрээлэн дээрээс 500 тоннын кран унаснаас барилгын нэг хэсэг нурсан байна. Осол үдийн цайны үеэр гарсан учир азаар барилгын талбай дээр цөөн хүн байж таарчээ. Хэрэв ажлын цагаар осол гарсан бол тэнд ажиллаж буй 1700 гаруй барилгачны хэдэн арвынх нь амь насанд эрсдэл учруулах байв.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гол ажлыг ерөнхийд нь гүйцээсэн бөгөөд ажил нь 94 хувьтай явж байхад осол гарлаа хэмээн барилгын компани мэдэгдэж байна.  Амь үрэгдсэн барилгачдын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ослын шалтгааныг олж тогтоон, цэнгэлдэх хүрээлэн цаашид нурах аюултай эсэхийг мэдэх хүртэл барилгын ажлыг түр зогсоосон байна. Үүгээр бол ирэх сарын сүүлчээр хүлээлгэн өгөх ёстой хугацаанаасаа бага зэрэг хойшилж магадгүй байгаа бололтой.

 Гэхдээ барилгын талбайн инженерийн мэдэгдэж буйгаар цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт л “бага зэрэг” эвдрэл гарснаас ерөнхийдөө бусад хэсэгт нөлөөлөөгүй гэж байна. Барилгын бүх ажил стандарт шаардлагын дагуу явсан учир багахан засвар хийгээд цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад хүлээлгэн өгнө гэж мэдэгдэж байна. Уг цэнгэлдэх хүрээлэн нь 65 мянган хүний суудалтай, нийтдээ 210 гаруй сая фунтийн өртгөөр босч байгаа юм.
Гэхдээ 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2016 оны олимпын наадмыг зохион байгуулах эрх аваад байгаа Бразильд  бэлтгэл ажил болон цэнгэлдэх хүрээлэнгийн барилгатай холбоотой зөрчил дутагдал удаа дараа гарч байгаа билээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Бразилиа хот дахь өөр нэг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад бас нэг ажилчин нас барсан  явдал гарсан. Мөн гуравдугаар сард Мараканагийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын талбай үерт автаж, ФИФА-гаас барилгын явцыг шалгах байснаа хойшлуулсан. Мөн Салвадор дахь цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр ус даахгүй нь илэрсэн бол Палмейрагийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын талбайд мөн нэг ажилчин амиа алдсан явдал гарсан.  
2016 оны олимпын гол цэнгэлдэх хүрээлэн болох Риогийн стадионыг ч дээвэр нь нурж болзошгүй хэмээн эмээж, хэдэн сарын хугацаанд хаасан удаатай.
Энэ мэтчилэн ирэх сар гэхэд хүлээлгэн өгөх ёстой 12 цэнгэлдэх хүрээлэнгийн цөөнгүй нь барилгын явцад асуудалтай тулгарсан юм. 










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан