Сонины редактораар ажиллаж байсан англи эр Брэндон Гримшоу 40 нас хүрэхийнхээ өмнөхөн ажлаа орхиж шинэ амьдрал хайхаар шийдэж. Тэгээд Сейшелийн арлуудаас нэг жижигхэн арал сонгон13 мянган доллараар худалдаж аваад тийшээ нэг мөсөн явсан байна. Тэр арал нь сүүлийн 50 жилд хүний хөл хүрээгүй арал. Ийнхүү Брэндон шинэ цагийн Робинзон болох нь тэр. Гэхдээ өөрийнхөө хүсэл зоригоор шүү.
Тэр бас тэнд үргэлж ганцаараа байгаад байсангүй, нутгийн уугуул аборигенуудаас өөрийн гэсэн Баасан олж авсан байна. Түүний Баасангийн нэр нь Рене Лафортен. Хамтраад шинэ сууц барьж, өнгөрсөн 39 жилийн хугацаанд тэр хоёр өөрсийн гараар 16 мянган мод суулгаж таван км үргэлжлэх зөрөг зам байгуулжээ.
2007 онд Рене Лафортен нас барж Брендон арал дээрээ орь ганцаар хоцорсон байна. Одоо 81 настай Брэндон 2000 гаруй төрөл зүйлийн шувуу, хэдэн зуун аварга яст мэлхийтэй арал дээрээ мөн л ганцаар амьдарч байна.
Хэдэн жилийн өмнө Саудын Арабын хан хүү энэ арлыг нь 50 сая доллараар худалдан авъя гэж Брендонд санал тавьсан ч шинэ цагийн Робинзон зөвшөөрөөгүй гэдэг. “Би энэ арлаа хэн нэгэн баяны амралтын газар болгохыг хүсэхгүй байна. Энэ маань жинхэнэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн болоод л байж байг” гэж тэр хэлжээ. Үнэхээр ч арлыг 2008 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээн зарлажээ.