Манай гаригийн хамгийн хүнд эмэгтэй, хагас тонн жинтэй байсан Майра Росалес таван жилийн дотор 272 кг-аар турсан байна. Тэрээр 2008 онд 254 кг жинтэй болж өөрийнхөө удмын хоёр настай жаалын дарж алснаар “Хагас тоннын алуурчин” нэр авсан юм. Эхлээд “хүнд жингийн эмэгтэй”-г буруутгасан ч дараа нь шүүхээс буруугүй гэсэн юм. Үүний дараагаар 544 кг жин хүрээд байсан 32 настай Майра амиа аврахын төлөө тэмцэж эхэлсэн байна. Эмч нар ч түүнийг турахгүй юм бол үхнэ гэдгийг хэлсэн юм. Тэр эхлээд хоёр хөлөндөө мэс засал хийлгэж махаа шулуулсан бол одоо удахгүй гэдсээ хасуулах гэж байгаа гэнэ. Энэ бүхний дүнд тэрээр 181 кг болтлоо турж чадсан байна.
Түүний хамгийн эмгэнэлтэй зүйл бол дүүгийнхээ аминд хүрсэн явдал, үүнийгээ тэр хэзээ ч уучлахгүй гэдэг байна.