Рэппер Эминем хоёр удаа гэрлэж, хоёр удаа салсан эхнэртэйгээ харилцаагаа дахин сэргээж байгаа гэнэ. Тэрээр анхны хайрын эзэн, гурван хүүхдийнхээ ээж Ким Матерстай сүүлийн үед тун сайхан харилцаатай байгаа бөгөөд түүнд болон хүүхдүүддээ зориулан Мичиган дахь өөрийнхөө гэрээс холгүйхэн шинээр байшин бариулаад бараг дуусч байгаа аж.
Ким Матерсын ээж буюу Эминемийн хадам ээж Кэти Слак хэвлэлдхоёр хүүхэд нь эргээд нийлэх байх гэж бодож байгаагаа хэлжээ.
Эминем 14, 15-тайгаасаа үерхсэн анхны хайрын эзэн Кимтэй 1999 онд гэрлэж хоёр жилийн дараа салсан юм. Тэд 2006 онд дахин гэрлэсэн ч ердөө дөрвөн сарын дараа дахиад л хоёр тийшээ болсон. Тэд 17 настай Хэйли хэмээх төрсөн охинтой. Мөн Эминемийн өргөж авсан Уитни хэмээх 11 настай охин, Кимийн эгчээсээ өргөж авсан Алайна хэмээх 20 настай том охиноо хамтран асрамжлах үүрэг хүлээсэн юм.
Ким Маттерс
Эминемийн төрсөн охин Хэйли 17 нас хүрчээ.
Экс эхнэр, охиндоо зориулан барьж буй байшин
Эминемийн өөрийнх нь байшин
Эминемийн анхны хайр, хоёр гэрлэлтийн эзэн Ким