Энэтхэгийн байтугай дэлхийн түүхэнд гэж тэмдэглэж болох хамгийн залуу хосууд салах өргөдөлдөө гарын үсэг зурахаар болжээ. Энэтхэгийн Уттар Прандеш мужийн Шравасти тосгоны иргэн 8 настай Фтима Мангре өөрийн нөхөр 14 настай Арджун Бакридигаас салахаар шийджээ. Хүүхдүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 4 жил болж байгаа гэнэ. Охины эцэг эх нь түүний 4 настай байхад албан ёсоор гэрлүүлсэн байна. Энэ үед түүний сүйт залуу нь ердөө 10 настай байсан учраас хүүхдүүд эцэг эхийнхээ гар дээр дөрвөн жилийн турш хүмүүжиж байсан гэнэ. Сүйт залуу 14 нас хүрч, эцэг эхтэйгээ хамт албан ёсоор ёсолж авсан эхнэртээ гэртээ аваачихаар иржээ. Гэвч Фатимагийн эцэг эх охиноо өгөхөөс татгалзсан төдийгүй сүй бэлгийг буцааж, салах өргөдөл бичиг баримтыг нь цэгцэлсэн тухайгаа дуулгажээ.
Охины эцгийн ярьснаар хүүхдээ 8 настай хадамд гаргана гэдэг дэндүү яарсан хэрэг. 8 настай охин нь өөрийн гэсэн амьдрал зохионо гэдэг байж боломгүй гэдгийг ухаарсан учраас ийм шийдвэр гаргасан гэжээ. Харин ээж нь миний охин жирийн л хүүхэд шиг хүүхэд насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлээсэй гэж хүссэн гэжээ.