Дуучин Робби Уильямст архи дарс, мансууруулах бодист автаж явсан үе байсан ч охинтой болсноор буруу зөрүү явсан түүх ард нь үлдэж, одоо маш аз жаргалтай амьдарч байна хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа хэлжээ. Одоо нэг ойтой охиндоо дэндүү их хайртай учраас нас биед хүрээд өөр шиг нь эр хүнтэй таарвал яана гэж маш их айж байна гэдгээ ч ярьжээ. Түүний энэ сэтгэлээс "Go Gentle" хэмээх хамгийн сүүлийн дуу нь төрсөн гэнэ.
100 сая фунтийн хөрөнгөтэй, Британийн хамгийн алдартай дуучдын нэг тэрээр охиноо Холливудын баячууд, одод шиг биш, жинхэнэ англи хүн ёсоор ихэмсэг бардам, ухаалаг эмэгтэй болон хүмүүжээсэй гэж хүсдэг гэнэ. Робби Уильямс дөрвөн жил болзсон Айда Фильд хэмээх америк бүсгүйтэй 2010 онд хуримаа хийсэн билээ.