Энэ хүү бол эмч нар амьдрах магадлал 10 хувь гэж таамаглаж байсан дэлхий дээр хамгийн жижиг жинтэй төрсөн хүүхдүүдийн нэг.
Хүүгийн ээж Жемми Хаски жирэмсэн байх үедээ байнгын толгойн өвчин, цусны даралтын гэнэтийн өөрчлөлтөөс болж хүүхдээ тээх боломжгүй гэсэн дүгнэлтээр аборт хийлгэ гэж эмч нар зөвлөжээ. Гэвч хүүхдээ үзүүлэхэд төдийлэн өөрчлөлт алга гэсэн учраас бүсгүй тээхээр шийдсэн байна.
Гэвч хүүхдээ дөнгөж 24 долоо хоногтой байхад эхийн бие эрс муудах болсон тул эмч нар хүчээр шахуу жирэмслэлтийг таслан зогсоохоор болсноо дуулгасан байна. Харин бүсгүй хүүхдээ амьд гарна гэдэг итгэл тээн хагалгаа хийлгэжээ. Эмч нар хүүгийн эцэг 40 настай Грэм Девонширт хүүхэд амьд гарах боломж 10 хувь гэдгийг дуулган эрчимт эмчилгээнд шилжүүлсэн байна. Дөрвөн хоногийн дараа эцэг эх нь хүүхдээ анх удаа харж Цинли гэсэн нэр өгчээ. Гэвч тэр өдрөөс эхлэн хүүгийн бие дэх цусны эргэлт саарч эхэлсэн талаар эмч нар дуулгаад одоо 24 цаг л тэснэ гэжээ.
“Бид хүүгээ амьдрах гэж тэмцэж байхад чадах чинээгээр л туслана гэж бодож байлаа. Эмч нар ямар ч эмчилгээ хийхэд бид дургүйцэхгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хүүгийн ээж ярьж байна. Азаар удалгүй цусны эргэлт хэдийн болж, 16 өдрийн дараа хүүг хүчлэн хооллох буюу аппаратаар л тэжээж байсныг зогсоох шаардлагатай амин дэм өгч эхэлжээ.
17 долоо хонгийг эмнэлэгт өнгөрүүлсэн ээж хүү хоёр гэртээ гарах болоход эмч нар мэдээж ирээдүйд ямар эрсдэл гарч болохыг хэлэх аргагүй. Нүдний хараанд нь элдэв өөрчлөлт гарч болзошгүй гэсэн анхааруулгатайгаар үджээ. Эмч нарын хэлснээр 425 грамм жинтэй төрсөн энэ хүү амьдарч чадсан нь гайхамшиг гэнэ. Бернард Шунаккар эмч “ тэр бол бидэнд амийг минь авраач гэж хүссэн хамгийн бяцхан хүн. Бидний хувьд энэ нь гайхамшиг бүтээхтэй адилхан байлаа” хэмээн ярьсан байна.