Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Тэрбум тэрбумаар алддаг баяцуул бас байна
Хөрөнгөөрөө Исландад хоёрт орж байсан тэрбумтан Бьeрголфур Гудмундссон 2009 онд өөрийгөө дампуурсныг зарласан. Хэдийгээр түүний үндсэн бизнес шар айрагны үйлдвэрлэл байсан тэр тэр Исландын хоёр дахь том банк «Landsbanki»-ийн хувцаа эзэмшигч, хөл бөмбөгийн “West Ham” клубын эзэн байсан. Одоо түүний өр 1,4 тэрбум доллар. Түүний санхүүгийн эзэнт гүрний сүйрэл нь исландын банк санхүүгийн хямралаас үүдэлтэй.
2. Тэрбумтан Аллен Стэнфорд хоригдол болсон нь
Техасаас гаралтай өөрийн онгоц, завьтай, крикетийн багтай байлаа. Цагтаа 2,2 тэрбумын хөрөнгөтэй, “Форбес”-ийн судалгаагаар манай гаригийн баячуулын 400-д бичигдэж байсан тэр 2009 онд залилангийн хэрэгтэн болсон. Түүний Антигуа дахь банк хувьцаа гаргаж энэ мөнгийг нь тэрбумтан хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан хэргээр ял авсан. хөрөнгө оруулагч 20 мянга орчим хүний мөнгийг эргүүлэн өгөх, өөрөө 7 тэрбумын залилангийн хэргээр 110 жил хоригдох болсон доо.
3. Тэрбумтан Шон Куинн бас яахав 15 мянгатай үлдсэн
Шон Куинн 2008 онд 6,0 тэрбумын хөрөнгөөрөө Ирландын хамгийн баян хүнд тооцогдож байлаа. 2007 онд Куинн Ирланд дахь барилгын үйлдвэрлэлийнхээ хувьцааг Англо-ирландын банкинд байрлуулж. Ердөө хэдэн сар өнгөрөхөд л барилгын бизнесийн уналтаас болоод Куинн асар их алдагдал хүлээх нь тэр. Ингээд нэг жил өнгөрөхөд түүний 2,8 тэрбум доллар бүгд байхгүй болсныг Ирландын үндэсний банк зарлалаа. “IRBC” гэдэг шинэ банк түүний хөрөнгийг өвлөсөн ч Куинн эцсийн эцэст гурван банк дахь дансандаа 15 мянган доллартай л үлдсэн.
4. Японы бизнесмэн Масаеси Сан
SoftBank компанийг үндэслэгч Саныг 1971 онд “японы Билл Гейтс” хэмээн нэрлэж байлаа. Телекоммуникаци, интернетийн энэ компани 180 тэрбумын хөрөнгөтэйн 78 тэрбумыг нь Сан эзэмшиж байсан.
2004 онд интернетийн орчинд сүйрэл болж корпорацийн хувьцаа 98 хувь унав. Саны алдагдал хоногт л хүн төрөлхтний түүхэнд алдаж байгаагүй тийм хэмжээнд хүрлээ. Гэхдээ бас ч ягтаа тулсангүй хэдэн жилийн дараа “SoftBank”-ийн хувьцаа өсч Сан нэлээд хөрөнгөө эргүүлэн олсон ч өмнөх хэмжээндээ хүрээгүй л байгаа.
5. Дэлхийн найман баяны нэг Эйке Батист
Бразилын тэрбумтан үнэхээр баячуудын эхний наймд орж, нэг л өдөр энэ жагсаалтыг тэргүүлнэ хэмээн мөрөөдөж байсан нэгэн. Гэтэл нейфть хайгуулын “OGX” компаниасаа болоод хэдхэн сарын дотор л 33 тэрбумын хөрөнгөө алдсан байна. Тэр Рио-де-Жанейрогоос умар зүгт таван газарт хайгуул хийхэд хамаг хөрөнгөө зарсан ч дөрвийг нь орхихоос аргагүй болсон. Үүнд нь бүгд урсах нь тэр.
6. 40 тэрбумаа алдсан япон эр
Телевизийн сүлжээний “Hikari Tsushin” компанийг үндэслэгч Ясумицу Шигетагийн хөрөнгө 42 тэрбумаар хэмжигдэж дэлхийн хамгийн баячуулын нэг байлаа. Ингээд л хямрал нүүрлэж хувьцааны үнэ унаснаар түүний хөрөнгө 5 тэрбум болтлоо багасав. Явсаар явсаар тэр 40 тэрбумыг алдаж 2009 он гэхэд компани дахь түүний хувь 600 сая доллар болох нь тэр. Шигета даатгал зэрэг шинэ ажлаар оролдож арай ч бүр уначихалгүй тэсч үлдсэн.
7. Олон тэрбумыг алдсан Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн гэдэг титмээ алдав
“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс 2010 онд буяны санд тэрбум, тэрбумаар нь хандивлаж дэлхийн хамгийн баян хүн гэсэн титмээ алдсан юм. Энэ ажилд тэр 28 тэрбумыг заржээ. Одоо түүний хөрөнгө 67 тэрбум ч тэрбумтан хэрэгтэй бол мөнгийг хашаа ч зарж, юунд ч өгч болно гэж байна. Яахав сайн үйлст зориулж байгаа юм даа.
8. Тэрбумтан шүүхийн өмнө
Технологийн зах зээлийн тэрбумтан Альберто Вилар 2011 онд өөрийнхөө хөрөнгөний ихэнхийг алдсанаас гадна хэдэн саяын хөрөнгө оруулсан харилцагч нараа хууран мэхэлсэн хэргээр 10 жилийн ял авлаа. Тэр гомдол гаргасан нь бүр ч нэрмээс болж шинэ шинэ гэм буруу илрэх нь тэр. Одоо шинээр шүүгдэхээ хүлээж байгаа.
9. “Ikea”-г үндэслэгч өөрийн сайн дураар 17 тэрбумыг алдлаа
Тавилгын эзэн хаан Ингвар Кампард бол ер нь ч даруухан байхыг эрхэмлэдэг нэгэн. Тэр 20 жил болсон “Volvo” унаж, байхуу уун, гэртээ өөрийн цуглуулсан “Ikea” тавилгатай л байдаг. Түүний хөрөнгийг 23 тэрбум гэдэг. 2010 онд тэр 17 тэрбумаасаа сайн дураараа татгалзсан. Ер нь Кампард компани болон хувьцаандаа тун бага хяналт тавьдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна.
10. Өөр хоорондоо өрсөлдөж тэрбумаар алдсан энэтхэг ах дүү
Эцгийгээ нас барсны дараа 10 жилийн туршид ах дүү хоёр Анил, Маркеш хоёр бие биедээ дайсагнасан. Маркеш телесүлжээний “Reliance Industries”-ыг эзэмшдэг бол Анил нь үүрэн телефоны “Reliance Communications”-ий эзэн. 2013 онд тэр хоёр компаниа нэгтгэхээр болов. Гэтэл энэ мэдэгдлийн дараагаар л хэдхэн минут өнгөрөхөд хувьцааны үнэ огцом унах нь тэр. Тавдугаар сар гэхэд рупиин ханш дэлхийн зах зээлд байж боломгүй буурав. Энэ бүхний дүнд дөрвөн сарын хугацаанд Маркеш 5,6 тэрбумыг алдсан бол Анил бас л 1,3 тэрбумыг гөвжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа байдал арай дээрдэж тэр хоёр сэхээ авч байгаа.
Та бид тав арвюан мянган төгрөгөө суйлуулчих, гээчихэд ямар байдаг билээ. Гэтэл хэдэн арван тэрбумаар нь алдаж, бүр модоо барьдаг баяцуул байна цаана чинь. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг. Бас баян хүн нэг шуурганд гэсэн үг ч байдаг даа. Гэхдээ тэнгэрээс унах ч арай л хатуу байдаг болов уу. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэгчээр тэсч үлдээд эргэж сэхэж байгаа нэгэн байхад бүр модоо барьж, орон шоронд ордогч хүн байна.
1. Исландын тэрбумтан нэг тэг ч зоосгүй болсон ньХөрөнгөөрөө Исландад хоёрт орж байсан тэрбумтан Бьeрголфур Гудмундссон 2009 онд өөрийгөө дампуурсныг зарласан. Хэдийгээр түүний үндсэн бизнес шар айрагны үйлдвэрлэл байсан тэр тэр Исландын хоёр дахь том банк «Landsbanki»-ийн хувцаа эзэмшигч, хөл бөмбөгийн “West Ham” клубын эзэн байсан. Одоо түүний өр 1,4 тэрбум доллар. Түүний санхүүгийн эзэнт гүрний сүйрэл нь исландын банк санхүүгийн хямралаас үүдэлтэй.

0 Сэтгэгдэл