Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хамгийн азгүйгээр хорвоогоос халигсад


Холбооны мөрдөх товчооноос хүнд онц ноцтой гэх зэргээр жилд багаар бодоход 36000 хэргийг мөрдөх шаардлага гардаг гэнэ. Мэдээж тус товчооны архив руу орвол хэдэн зуун хавтаст хэрэг бий. Тэгвэл ХМТ-ноос мөрдөж байсан зарим хачирхалтай хүн амины хэргүүдийн талаар сонирхуулья.

17 настай Дэвид Дэниль өөрийн найз охин Чарлаг тэврэх гэснийхээ төлөө буудуулжээ. Чарла бол чадварлаг тамирчин охин учраас тэврэх гэсэн Дэвидийг хөлөөрөө цээж рүү нь өшиглөн унагаад дараа нь аавынхаа дробивик буугаар 4 удаа сануулах буудлага хийжээ. Үүний улмаас найз залуу нь зүрх нь зогссон аж. Охинд аав нь өөрийгөө хамгаалж бай хэмээн буу цэнэглэж өгсөн байж
Меган Фрай 44 настай. Тэрээр өөрийнх нь эдлэнгийн ойролцоохон сургуулилтын буудлага хийж байсан 14 цэргийн суманд оногдож нас баржээ. Меган сургуулилтын буудлага хийж байсан цэргүүд рүү буууу хэмээн хашгиран гүйсэн гэнэ. Харамсалтай нь түүнийг хөдөлгөөнт байтай андуурсан цэргүүд 67 сум тавьсны 40 нь түүнийг оносон байна.

27 настай Девид Хейлос өөрийн хөлсөлж байсан байрны эзний гарт амь үрэгджээ. Байраа хөлслүүлж буй Кирк Вестон жорлонгийн суултуураа суулгахаа мартчихаад мань эрийг оруулсныхаа төлөө 8 жил байрны мөнгө авч чадахгүйд хүрсэн байна.

36 настай Алекс Мижтас хагас метр “секс тоглоом”-ын улмаас нас барсан байдалтай олдсон хэмээн цагдаагийн тэмдэглэлд бичигджээ. Түүний амийг  хатагтай Мижтас бүрэлгэсэн гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь удаан хугацаанд сексийн элдэв гаж зуршлаасаа болоод эхнэрээ зовоож байсан эрийг унтаж байх хойгуур нь хайртай тоглоомыг нь анус руу нь чихчихсэн гэнэ. Харамсалтай нь үүний улмаас мань эрийн дотор эрхтэнүүд гэмтэн дотуур цус алдалтын улмаас амь тавьсан байна.

99 настай Дебби Миллз Ньюбротон 100 нас хүрэхээс ердөө нэг өдрийн өмнө нас барсан байна. Харамсалтай нь түүнийг тахир дутуугийн тэргэн дээрээ сууж явахад нь бүхээгтэй машин дайрчээ. Бүхээгтэй машин нь Дебби эмээгийн 100 насны төрсөн өдрийн бялууг түүнд авчирч байсан нь энэ гэнэ.

42 настай Питер Стоун нь өөрийн найман настай охины гарт амь үрэгдсэн байна. Аав нв хоолны мөнгө үлдээгээгүй төдийгүй өөрт нь тохирох хоол ч орхиогүйд хорссон охин  аавынхаа кофенд  хулганы үрлэн хор 72 ширхгийг хийчихжээ. Азгүй эр тэр хорыг ганц балгаад л амь тавьсан байна. Шүүхээс бяцхан охин ийм аюул учруулах зүйл хйиж байгаагаа мэдээгүй гэсэн үндэслэлээр түүнд ял оноогоогүй гаргасан гэнэ. Харамсалтай нь Саманта охин яг сарын дараа ээжийгээ мөн адил хорлох гэж байгаад баригдсан байна.

11 настай Мэри Ли Купер нэг настай дүүгийнхээ гарт амь алджээ. Бяцхан охин эгчийнхээ дээрээс гарч суугаад түүнийг бүтээгээд хороочихсон байсан гэнэ.
17 настай Фионо Гивенийг хөлсний алуурчин түүний найз залуугийн хүсэлтээр хороожээ. Хөвгүүн найз бүсгүйг нь хороож өгвөл алуурчинд хагас сая ам.доллар хөлс болгон өгөхөөр тохиролцсон ч удалгүй алуурчныхаа гар өөрөө амь үрэгдсэн байдалтай олджээ. Үнэндээ 16 настай ахлах ангийн хөвгүүний эцэг нь шоронд эх нь хими цэвэрлэгээний газарт ажилладаг учраас ямар юмных нь хагас сая ам.доллар байх билээ дээ.

68 настай Луй Сарагоса өөрийн эхнэр Лигийн гарт амь үрэгджээ.Ли нөхрөө алахаар жил гаруй төлөвлөж байсан ч тэр өдөр тормосных нь хоолойг огтлохоор гарааш руугаа хутга аваад оржээ. Түүнийг яг тормозны хоолойг огтолж байхад Луи ороод ирсэн байна. Юу ч мэдээгүй нөхөр нь шалан дээр хэвтэж байгаа эхнэрийнхээ араас нь тэврээд газар хэвтэн эргүүлтэл ухаан балартсан бүсгүй нөхрийнхөө зүрх рүү барьж байсан хутгаа бүлчихсэн аж.

22 настай Махмуд Фоли жирийн л нэг зөөгч байсан аж. Тэрээр ууж дуусгаагүй кола ундааг ширээн дээрээс хураасныхаа төлөө дээрэмчдийн гарт өртөн 27 литр кола цутгуулж нас барсан байна.

20 настай Жулия Смит өөрийн ах Майклын гарт нас баржээ. Дэндүү удаан утсаар ярьсан дүүгийнхээ утсыг ах нь булааж аваад толгой руу нь чагнуураар ганц дэлсээд авсныхаа төлөө аминд хүрсэн байна.

Америкийн хамгийн алдартай физикч Гарольд Симмз өөрийн эхнэрээ хөрштэй нь араар нь тавьж байна гэж үзсэний улмаас хөнөөсөн аж.  Профессор эхнэрээ цацраг идэвхт бодисоор хордуулсны улмаас түүний үс нь  унаж, цацрагийн хордлого хамаг биеэр нь туурч улмаар гурван сарын дараа амь тавьсан байна.
Ахмад Жон араар тавьсан эхнэрийнхээ машинд 750 кг тэсрэх бодис ачиж,  хүн амьтнаас хол 14 км ч аваачин дэлбэлсэн гэнэ. Мэдээж түүний эхнэр машин хоёроос юу ч үлдээгүй. Харин зам дээр 55 метр гүн ангал үлдсэн байна.
35 настай Патти Винтерийг түүний хөрш Фалт Хейм алсан байна. Хеймийн гэрийн гадаа F6 маягийн хөдөлгүүр байнга байдаг бөгөөд заримдаа түүнийгээ асаан аймшигтай дуу шуу дэгдээдэг аж. Хөршүүд нь энэ талаар байнга цагдаад гомдоллон энэхүү аюулгүй тоглоом нь галын аюул чдуудаж болзошгүй гэдэг байж. Эцэст нь орон нутгийн шүүхээс Хеймийг үүнийгээ яаралтай зайлуулах шийдвэр гаргажээ. Хейм нэгэн өглөө өөрийн хөрш Паттиг өглөөний цайнд уун эвлэрэхийг хүсч буй урилга илгээжээ. Патти хөршийн хувиар тэр өглөө Хеймийн орохдоо хар нүүрс болчихно гэж хэзээ ч санаагүй нь лав.

Усны ертөнц компаний ажилтан Жей Ньютон өөрийн хамтрагч Брайнаас болж нас баржээ.  Брайн 20 тонны жинтэй халимыг шилжүүлэхээр кранаар өргөж байгаад хамтрагчийнхаа дээрээс алдчихжээ.

26 настай Конрад Миддлтон өөрийн ихрийн гарт амь үрэгдсэн аж. Тэд эцэг эхийнхээ байшинг өвлөж авах талаар нэлээн ширүүн маргалджээ. Эцэст нь Конрадын үнэр мэдэрдэггүй байдлыг ашиглан ихэр нь хийн хоолойг онгойлгоод ширээн дээр тамхи үлдээн хажууд “ Уучлаарай би жаахан түргэдчихлээ. Одоо тайвшраад ганц тамхи татчих” хэмээн бичиж үлдээсэн байна. Конрад байшинтайгаа хамт агаарт үнс болон цацагдсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан