Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Батбаяр: Алтан гран при тэмцээнд манай 10 тамирчин явна

Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид бүтэн багаараа Азербайжины Баку хотноо болох Алтан гран при тэмцээнд оролцохоор болжээ. Энэ талаар эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяраас  тодрууллаа.

-Алтан гран при тэмцээн хэднээс хэдний хооронд болох вэ. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юү?
-Тэмцээн Азербайжины Баку хотноо энэ сарын 22-25-нд болох юм. Энэ тэмцээнд оролцох тамирчдыг тухайн жилд гаргасан амжилтыг нь харгалзан нэр зааж уриалгаар оролцуулдгаараа онцлог. Энэ утгаараа олон улсын хамгийн чансаатай тэмцээн гэж хэлж болно. Тэгэхээр хэн дуртай нь оролцдоггүй гэсэн үг.

-ОХУ-ын Алдарт тамирчин олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс энэхүү тэмцээнд оролцох эрх авдаг гэх юм. Энэ үнэн үү?
-Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит тэмцээн нь жил бүрийн нэгдүгээр сард болдог. Нэг үгээр хэлбэл, энэ жилийн анхны гран при тэмцээн юм.

-Манай чөлөөтийн эмэгтэй тамирчдын хэнд нь урилга ирсэн юм бол?
-Өмнө нь, манайд 4-5 урилга ирдэг байсан. Энэ жилийн тухайд манай эмэгтэйчүүд тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон учраас 11 урилга ирсэн. Ингээд энэ жилийн Алтан гран при тэмцээнд манайхаас 10 тамирчин, хоёр дасгалжуулагч явахаар бэлтгэлээ хангаад байна. Тухайлбал, 48 кг-д Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Даваасүрэн, Э.Сумъяа, 59 кг-д Г.Мөнхтуяа, 63 кг-д С.Батцэцэг, Насанбурмаа гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тамирчид оролцоно.

-Ард түмний итгэл найдвар хүлээсэн тамирчид явах нь. Өмнөх жил энэ тэмцээнд ямар амжилт гаргасан билээ?
-Өнгөрсөн жил Бурмаа маань 72 кг-д зодоглоод мөнгөн медаль хүртсэн. Тиймээс түүний амжилтыг үргэлжлүүлэх байх аа.

-Тамирчдын тэмцээнд явах зардлыг хаанаас санхүүжүүлж байгаа вэ?
-Энэ спортод элэгтэй  аж ахуйн нэгж, байгууллагынхны буянаар замын зардал нь шийдэгдсэн. Спорт бэлтгэлийн төв тамирчдын зардын 50 хувийг нь дааж, үлдсэнийг нь спонсор байгууллага болох Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Танан импекс, Алтай констракшн, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллага, аж ахуйн нэгж гаргаж байгаа.

-Алтан гран при тэмцээний шагналын сан их өндөр гэж сонссон?
-Алтан медаль хүртвэл 10 мянган ам.доллар хүртэх бол мөнгө нь 5000, хүрэл нь 2000 ам.долларын шагналын сантай байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан