Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Манай гаригийн хамгийн эртний архи, дарснууд


Эртний эд зүйл гэдэг ямагт хүмүүсийг өөртөө татаж шунал, сонирхлыг нь татаж байдаг. Ийм ч болохоор үнэ өндөртэй байдаг биз. Энэ л жишгээр архи согтууруулах ундаа хэдий л эртнийх байна тэр хэрээрээ үнэ нь өсч байдаг. Нэг талаар идээний дээж гэдэг ч, нөгөө талаар адын ундаа болдог архийг ер нь хүн төрөлхтөн хэдийнээс ууж хэрэглэж ирсэн юм бол. Эрт цагийн хүмүүсийн тансаглал, зугаа цэнгээний нэг болох бор дарсны ганцхан домбо, шилтэй нь л хэдэн зууны түүх өгүүлж, тэр хэрээрээ үнэ нь өснө.

1.    Ираны Хажи Фируз Тепегийн орчмоос олсон энэ домбонд дарс хийж байсан нь судалгаагаар ил болсон. Тэгэхээр энэ бол ойролцоогоор 7000 жилийн настай гэсэн үг.

2.    IY зууны үеийн римийн нэг хааны дарсны шилэнд оливын тос байгаа нь дарсыг хуучруулахгүй хадгалахад ашиглаж байсан хэрэг

3.    Немцийн бремений 1653 оны Rüdesheimer Apostelwein дарс. 1727 онд энэ дарс ууж болох хамгийн эртний дарсаар тодорч байсан гэдэг. Бремений нэгэн харшийн доод хонгилд XYII, XYIII зууны үеийн 12 том торх дарс хадгалаастай байсан.

4.    Унгарын 1680 оноор огноолсон Токай дарс. Гэхдээ одоо ууж болохгүй.

5.    1775 оны Sherry de la Frontera дарс дэлхийн хамгийн үнэтэй дарсны нэг. Нэг шил нь 2001 онд дуудлага худалдаагаар 43,5 мянган ам.доллар болж байсан.

6.    1787 оны нэг шил Chateau Lafite Rothschild дарс 1985 онд 156 мянган ам.доллар хүрсэн.

7.    “Вдова Клико” маркын алдарт оргилуун дарс XIХ  зуунд Балтийн тэнгисийн Аландын эрэгт живсэн хөлгөөс олдсон. Дарстай лонх 50 метрийн гүнд байсан.

8.    1830 оны Vieux Rhum Anglai гэдэг ром дарс. Өнөөдөр хамгийн эртний ром дарсанд тооцогдож байгаа

9.    Шил виски, нэг шил жин. Вискиг 1863 онд шиллэхийн тулд өмнө нь 50 жил царсан торхонд хадгалсан шүү дээ. Өнөөдөр энэ үнэт зүйл Их британид суугаа АНУ-ын элчин сайдын гэр бүлийн үнэт зүйлийн нэг.

10.    1865 оны Гасконы армян дарс.

11.    1870-80-аад оны америкийн арми, тэнгисийн цэргийн дэлгүүрт байсан виски. Бас л хамгийн удаан хадгалагдсан вискид орно.

12.    Дарстай холбоотой үзмэрүүд. 1902-1905 оны үеийн кока-колагийн бүтэн шил.

13.    1990 онд археологичид Нефертит хатан хааны / МЭӨ 1351-1334 он/ үеийн шар айраг исгэх газар олсон. Саванд нь шар айрагны үлдэц байснаар эрдэмтэд 3000 жилийн өмнөх найрлагыг нь тогтоож үүгээр Шотландад Tutankhamun Ale (Эль Тутанхамона) гэдэг шар айраг хийсний нэг шил нь 75 долларын үнэтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан