Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дараа жилийн өдийд Монголын жүдогийн ордон сүндэрлэнэ


Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Энэ бол Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдах Монголын Жүдо бөхийн ордон юм. Уг ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг доор цогцолсон байх юм. Монголын жүдогийн ордны шавь тавих ёслолд тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпын аврга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бахыт, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо. Уг ордныг бүтээн байгуулахад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай ажээ.  Уг санхүүжилтийг бөх сонирхогчид болон жүдо бөхийн хөгжлийн төлөө чин сэтгэлтэй олон түмний хандив тусламжаар бий болгоно хэмээн тус холбооныхон төлөвлөж байгаа ажээ. Уг ордны зураг төслийг СГЗ Д.Эрдэмбилэг хийж байгаа ажээ. Тэрээр урьд нь Цонжин болдог дахь Чингис хааны Алтан ташуур цогцолбор, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төв талбайд тэргүүнийг нь залсан Майдар төсөл гэх мэт Монголчуудын бахархал болсон олон бүтээн байгуулалтыг өлгийдөн авсан уран бүтээлч юм. Дараа жилийн энэ үед Монголын жүдогийн ордныг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан