-Хамгийн тэнэг дээрэмчин Германы 26 настай нэг эр гэнэ. Тэрээр банк дээрэмдэхээр уламжлал ёсоор нүүрээ битүү халхалсан хар баг өмсөхөөр шийдэж л дээ. Харамсалтай нь тэр юм харах нүднийхээ тэнд цоолохоо мартаж орхиж. Банк руу давхиж ороод л хашгиртал нэгэнт хожимдсон байх нь тэр. Эхлээд банкны хүмүүсийг тоглоомон гар буу, хутгаар сүрдүүлэн сейфийг нь онгойлгуулж. Дараа нь тэр дотроос юм авах болоход багаа авахаас аргагүй болсон байна. Тэгээд л машиндаа суугаад яваад өгсөн. Дүрс бичлэгээс царай төрхийг нь харсан цагдаа нар ердөө маргааш нь л гэхэд гарыг нь гавлаад авах нь тэр. Яахав тэгээд дөрвөн жилийн ял авсан. АНУ-ын Калифорни мужид бас нэг нөхөр немцийн энэ нөхрийнхөө “гавьяа”-г давтсан гэдэг.
-ОХУ-ын Ульяановск мужид хоёр нөхөр орон нутгийнхаа нэгэн компанийг дээрэмдэхээр шийдсэн байна. Хамгаалагчийн гар хөлийг хүлж орхиод л тавтай гэгч ажиллаж эхэлж. Гэтэл нэг л харанхуй санагдаад, юм олигтой харагдахгүй болохоор нэг нөхөр нь гэрэл асаах гээд унтраалга дартал дохиоллын системийнх нь товчийг дарж орхисон байна. Хэдхэн минутын дараа гэхэд л цагдаа нар шуугиад ороод ирэх нь тэр. Тэгээд л гүйцээ.
-Мөн л орост. Шуудангийн нэгэн салбарынхан өглөө ажилдаа иртэл хулгай ороод хамаг юмыг нь сандаачихсан байх юм гэнэ. Гэхдээ 13 настай сурагч-хулгайчийг олох цагдаагийнханд нэг их хэцүү байсангүй. Салбарын юмсыг тонож байх үед хулгайчдын нэг нь хүндрэх хэрэгтэй болж. Гэтэл ариун цэврийн өрөөнд нь ОО-ын цаас байсангүй. Тэгээд л яахав дээ, хүүхэд л болсон хойно дэвтрийнхээ гаднаас хуу татаад л арччихаж. Цагдаа нар сургууль, ангийн нь хаягаар тэр дор нь мөшгөөд очилгүй яахав.