Солонгосын залуу одод болох Ким Бом, Мун Гын Ён үерхэж байгаа талаархи мэдээлэл саяхан цацагдсан бол өчигдөрхөн тэднийг хөтлөлцөн Миланы дэлгүүрээр хэсч байсан мэдээ зургийг шүтэн бишрэгчид нь цацав. “Ким Бомыг зурагтаар биш хажуунаас нь харах үнэхээр сайхан байлаа. Тэд хамтдаа Европоор аялж байгаа бололтой” хэмээн шүтэн бишрэгч нь бичжээ. Тэд эдгээр өдрүүдэд үнэхээр Европын үзэсгэлэнт хотуудаар аялж яваа гэнэ. Унгар, Австри, Чех зэрэг улсаар аялан амралтын хэд хоногоо хамтдаа өнгөрүүлж буй аж. Жүжигчин “Галын бурхан Чон И” олон ангит киноны зураг авалтын дараагаас бие биедээ татагдах болсон талаар тэдний бие төлөөлөгч баталсан байна. Тэд үерхэх болсноо албан ёсоор зарлаад сар гаруй болсон аж.