2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалын ордон”-д эхлэж, тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найман багийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Нийслэл хотноо гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнийг ССАЖЯ, Монголын гандболын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээний үеэр нийтдээ 44 тоглолт болох бөгөөд улсын аваргууд 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тодорно.
Дашрамд сонирхуулахад, уг тэмцээнээс залуу тамирчдыг /охид, хөвгүүд/ сонгон авч 2014 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо Буянт Ухаа дахь спортын ордонд болох олон улсын гандболын тэмцээнд оролцуулахаар Монголын гандболын холбооноос төлөвлөөд байна.