Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Гэрээ Цагаан ордон шиг болгохын тулд 200 мянган доллар зориулжээ

Рон Уэдийг Цагаан ордны фэн гэж хэлж болохоор. Тэрээр гэрээ Цагаан ордон шиг, тэр дундаа Ерөнхийлөгчийн суудаг Зуйван танхим шиг болгох гэж 200 мянган ам.доллар зориулсан нэгэн. Техас мужид амьдардаг 63 настай энэ эр эхнэр хоёр охинтойгоо хамт амьдардаг бөгөөд Зуйван танхимыг гэртээ бий болгохоор дөрвөн ажил ажиллаж санасандаа хүрчээ. Тэрээр нэгэн удаа өөрийнхөө Зуйван танхимын зургийг экс Ерөнхийлөгч Ж.Бушид үзүүлэхэд тэрээр яг адилхан болж хэмээн үнэлжээ.

Рон Уэд ерөөс Ерөнхийлөгч, Цагаан ордонтой холбоотой бүх зүйлд дуртай учраас түүнтэй холбогдолтой арвин баялаг цуглуулгатай гэнэ. Түүн дотор нь Жон Кеннедигийн унаж байсан машин, түшлэгтэй сандлаас эхлээд хэдэн мянган эд зүйл бий. Тэрээр өдөр бүр энэ их цуглуулгаа эмхэлж цэгцлэх ажил хийдэг бөгөөд үүгээр ч багагүй орлого олдог байна. Түүний гэрт зочилж үзсэн хүмүүс яг телевизээр гардаг шиг юм хэмээн магтдаг гэнэ. Рон Уэд  хүүхэд байхаасаа улс төрд нэн сонирхолтой байжээ. Тэрээр бүр эцэг Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед түүний кампанит ажилд оролцож явсан гэнэ. 

Түүний гэр

Жинхэнэ Цагаан ордон.  Тавилгаа сольсон тул бага зэрэг өөр харагдаж байгаа ч ерөнхийдөө тун адилхан.






Үе үеийн Ерөнхийлөгчтэй хамт авахуулсан зургууд





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан